70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛОВ

           Монголын Шүүгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд болон Тэргүүнийг сонгох сонгуулийн үйл ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 01-аас 03 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулав.
          2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Салбар хороодоос ирүүлсэн саналын хуудсыг Удирдах зөвлөлийн хуралдаанаар томилогдсон комиссын гишүүд тоолж, нэгдсэн дүнг гаргалаа.
       Гишүүд санал тоолохын өмнө саналын хуудсыг тоолох журмыг боловсруулан хэлэлцэж, журмын дагуу тооллогын үйл ажиллагааг эхлүүлэв.
     Комиссын гишүүд санал тоолох журмын талаар ажиглагчаар оролцсон нэр дэвшигч Ц.Амаргэрэлд танилцуулж, салбар хороодоос ирүүлсэн саналын хуудастай дугтуйны бүрэн бүтэн байдал битүүмжлэлийг нэгбүрчлэн шалгаж, тоолов.
     Комиссын гишүүд сонгуулийн санал хураалтын талаар тэмдэглэл үйлдэн тогтоол гаргаж, Удирдах зөвлөлд Сонгуулийн саналын үр дүнгээр сонгогдсон Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг баталгаажуулахаар Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох материалыг хүргүүлсэн юм.
      Энэ удаагийн сонгуулийн санал хураалтаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдож, Удирдах зөвлөлийн гишүүдэд Хяналтын шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга нар олонхын санал авч,  Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдлоо.  
     2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдах Зөвлөл хуралдаанаар Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон сонгуулийн үр дүнгийн тухай Сонгуулийн тооллогын комиссын дүнг хэлэлцэн тогтоолыг баталгаажуулсан юм.

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛОВ