70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгч Б.Эрдэнэхишиг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулжээ

#МонголыншүүгчдийнхолбооныСэлэнгэаймагдахьсалбархороо

Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал болгон зохион байгуулж буй сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, анхаарах асуудал” сэдвээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг удирдан явуулсан байна.

Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдан сонирхсон асуултдаа хариулт авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо хэмээн Шүүгчдийн холбооны сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос мэдээллээ.\

Сэтгэгдэл бичих

Шүүгч Б.Эрдэнэхишиг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулжээ