Мэдээ мэдээлэл

Шүүгч Ж.Оюунтунгалагийн өгүүлэл ОУ-ын сэтгүүлд хэвлэгджээ

Түгээх :

        Шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн эрдэм шинжилгээний өгүүлэл ОУ-ын сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.

Нийтлэлд Монгол Улсын өмчийн харилцааг хууль эрх зүй, эдийн засгийн талаас нь цаашид хөгжүүлэхэд тус дөхөм болох хэм хэмжээг тодорхойлох зорилгоор АНУ, Япон улсын эрх зүйн тогтолцоон дахь итгэлцлийн харилцаанд мөрдөгдөж буй стандартуудыг авч үзжээ.

Энэхүү өгүүллийн зорилго нь хуулийн итгэлцэл нь иргэний эрх зүйн тогтолцооны уламжлалаас гадуурх цогц хэрэгсэл болох өмчийн эрх зүйг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж болохыг харуулахыг зорьсон байна.

 
Oyuntungalag, J. (2022) Trust Law Concept Challenging Civil Law System: Mongolian Example. Beijing Law Review13, 1051-1082. doi: 10.4236/blr.2022.134066.
 
 
        Шүүгч Ж.Оюунтунгалаг Кэйогийн Их Сургуульд зочин профессороор судалгааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд “Иргэний эрх зүй дэх итгэлцэл, өмчлөлийн үзэл баримтлал: Монголын жишээ” сэдэвт тусгай лекцийг уншсан байна.
 
         Хууль зүйн дээд сургуулийн багш, магистрантууд лекцэнд оролцож, түүний илтгэлийг анхааралтай сонсож, Япон, Монголын хуулийн тогтолцооны талаар ярилцжээ.
Монголын хуулийн практик жишээг багтаасан лекцийн агуулга оролцогчдын сонирхолыг ихэд татаж, түүний илтгэлийн дараа асуулт хариулт өрнөсөн байна.
Энэхүү лекцийг Хууль зүйн дээд сургууль, Азийн хууль зүйн солилцооны төв (CALE) хамтран зохион байгуулжээ.

https://gsl.law.nagoya-u.ac.jp/news/index.php?no=39

Сэтгэгдэл бичих