70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

А.ТҮВШИНТУЛГА ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Үндсэн хуулийн 30 жилийн ой энэ өдөр тохиож байна. Монгол Улсын 4 дүгээр буюу Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталж, 2 дугаар сарын 12-ны өдрөөс улс даяар дагаж мөрдсөн юм. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй.
“Үндсэн хуулийг улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” гэж тодорхойлжээ.
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга “Үндсэн хуулийн хөгжил, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол-Үндсэн хуулиа танин мэдэхүй” сэдвээр илтгэл тавьж, сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулсан байна.
Тус үйл ажиллагаанд аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцжээ. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн анхны дэвтэрлэсэн хэвлэлтээс эхлээд иргэд байгууллагаас санаачлан хэвлүүлсэн төрөл бүрийн Үндсэн хуулийн хэвлэлтийн үзэсгэлэн гаргаж шүүгч, ажилтнууддаа сонирхуулсан аж.

Сэтгэгдэл бичих

А.ТҮВШИНТУЛГА ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ