70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал болгон зохион байгуулж буй сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин удирдан явуулжээ.

Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдан сонирхсон асуултдаа хариулт авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөв.

Сэтгэгдэл бичих

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА