70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шинэ шүүгч нар ажлаа хүлээж авсан байна

Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, хуулийн дагуу шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ.
Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн шүүгчээр мөн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдож, дор бүрнээ ажлаа хүлээн аваад байна Дээрх хуульчдыг шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ШЕЗ /judcouncil.mn/

Сэтгэгдэл бичих

Шинэ шүүгч нар ажлаа хүлээж авсан байна