70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгч Ж.Оюунтунгалагийн номын нээлт боллоо

             2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ I,  “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ II”  бүтээлийн нээлт боллоо.

             Иргэний эрх зүйн ерөнхий анги бүтээлд эрх зүйн суурь онолын ойлголтыг хуулийн хэм хэмжээтэй харьцуулан тайлбарласан бол “Иргэний эрх зүй II” бүтээлдээ гэрээний эрх зүйн үндсэн асуудлууд болох гэрээний эрх чөлөө, түүнд тавигдах хязгаарлалт, гэрээний гол нөхцөл, үүрэг дуусгавар болох үндэслэл, зөрчлөөс үүсэх үр дагавар зэрэг гэрээний нийтлэг үндэслэлд хамаарах асуудлуудад илүү анхаарсан гэж номын зохиогч онцлов.

             Хууль зүйн доктор (LL.D), дэд профессор Жаргалсайханы Оюунтунгалаг нь иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхэлж, 30 орчим сурах бичиг, ном, гарын авлага, нийтлэл, судалгааны өгүүлэл, илтгэлийг монгол болон гадаад хэлээр хэвлүүлсэн байна.

             Тухайлбал 2010 онд “Civil Remedies Against Аgainst Opportunitism in Mongolia, 2013 онд “Харьцуулсан иргэний эрх зүй”, 2018 онд “Иргэний эрх зүйн онолын асуудал”, 2020 онд “Иргэний эрх зүйн I, Ерөнхий анги”  2022 онд “Иргэний эрх зүй II, гэрээний үүрэг номыг хэвлүүлж уншигчдад хүргээд байна гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Шүүгч Ж.Оюунтунгалагийн номын нээлт боллоо