70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын сургалтыг зохион байгуулав

Шүүгчдийн холбоо санаачлан Шүүхийн ерөнхий зөвлөл, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах вэ” сэдэвт сургалт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд эхэллээ. Сургалтад нийслэл дэх шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтэн, үйлчилгээний хэлтсийн дарга нийт 21 хүн хамрагдав.

 

Сургалтаар олон нийт гэж хэн бэ, олон нийттэй харилцах болон сэтгүүл зүйн суурь ойлголт, мэдээ, мэдээллийн ялгаа, мэдээг хэрхэн бичих, байгууллагаа төлөөлөн ярилцлага өгөх үед юуг анхаарах талаар болон нийгмийн мэдээллийн сүлжээнд энгийн, ойлгомжтой дүрсжүүлсэн мэдээлэл бэлтгэх, сошиал медиа стратеги зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.

 

Онол дадлага хосолсон сургалтын үеэр ОНХ мэргэжилтнүүд багаар ажиллаж постер хийх, хэвлэлийн бага хурал хийх, шүүхийн мэдээг зураг дүрсээр баяжуулан, постер болон инфографик ашиглан мэдээлэх болон 14 хоногийн календарчилсан төлөвлөгөө гаргаж, мэдээ, мэдээллийг сонирхол татахуйц байдлаар иргэд олон нийтэд хүргэх  дадлага ажлыг гардан гүйцэтгэсэн юм.

Өнөөдрийн сургалтыг орон нутаг дахь шүүхүүдийн олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ажилтнуудыг хамруулах бөгөөд энэ сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулна.

 

Сэтгэгдэл бичих

Шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын сургалтыг зохион байгуулав