70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

1992 оны ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгчээ

“Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” мөн.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан бэлтгэсэн нэвтрүүлэгт шүүгч О.Баатарсүх оролцож, 1992 оны Үндсэн хуулийн агуулга, ач холбогдлын талаар үзэгчдэд мэдээлэл өгсөн байна.

Сүхбаатар аймаг дахь салбар хороо тэргүүнээ сонгов

Монголын шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хорооны нийт гишүүдийн хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж салбар хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 10 гишүүний 100 хувийн саналаар салбар хорооны тэргүүнээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнхандыг сонгожээ

Нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцов

2021 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан нийт шүүгчдийн чуулганд тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 7 шүүгч биечлэн, 4 шүүгч цахимаар оролцжээ. Шүүхийн Тамгын газраас шүүгчдийг цахимаар оролцох боломжийг бүрдүүлснээр тус холбооны нийт шүүгчид шүүгчдийн анхдугаар чуулганд амжилттай оролцсон байна.

“Иргэн таны сонорт” нэвтрүүлэгт оролцов

Шүүгч С.Оюунтунгалаг, С.Насанбуян, шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Наранцэцэг нар орон нутгийн BBS телевизийн “Иргэн таны сонорт” хуулийн нэвтрүүлэгт оролцож, Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн агуулга, шинэлэг зохицуулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.

Шүүгчид багц сургалтад хамрагджээ


Сүхбаатар аймгийн салбар хороо шүүгч ажилчдынхаа саналыг үндэслэн сургалтын төлөвлөгөөг боловсруулан багц цагийн сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтаар Шүүгч С.Оюунтунгалаг “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал”, шүүгч Б.Баярцогт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” /Шинэчилсэн найруулга/, шүүгч Б.Цэрэнханд “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр тус тус лекц тавьжээ.
Шүүгч, ажилчид нийт 16 багц цагийн сургалтад хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих

1992 оны ардчилсан Үндсэн хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгчээ