Ж.Оюунтунгалаг: шүүгчид бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсаныг энэ хугацаанд ойлголоо

Одоогоос зургаан сарын өмнө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Салхитын ордын хэргээр нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар тэдгээрээс долоон шүүгчийг ажилд нь буцаан томилжээ. Тэдний нэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагтай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн эрхийг тань сэргээгээд удаагүй байна. Ажилдаа орчихсон уу? […]