МШХ-ны Удирдах Зөвлөлийн тойм

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Zoom программаар зохион байгуулагдаж хуралдаанд холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Гандансүрэн, гүйцэтгэх захирал Т.Туяа нар биечлэн, гишүүн З.Ганзориг, Ш.Оюунтуул, Т.Бадрах, Л.Баатар нар онлайнаар оролцов. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 1.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх […]