Сэлэнгэ аймаг Салбар хороо мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын  сургуультай хамтран  хүүхдүүдийн насны онцлогт тохируулан  бага ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах,  дунд ангийн сурагчдад Шүүх эрх мэдлийн талаар тодорхой ойлголт өгөх, ахлах ангийн сурагчдад  Мэргэжил сонголт ба Хуульч мэргэжлийн онцлог сэдвээр тус тус сургалт явуулж, шүүхийн үйл ажиллагаатай танилцах ажиллагааг Шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулсан байна. […]

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД ЯПОНЫ ШҮҮХ, ХУУЛИЙН СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

“МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ”  Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалагийн санал санаачилга, холбооны гадаад харилцааны хорооны ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэчимэг, БГД-ийн ИХАШШ-ийн шүүгч А.Сарантуяа, Нийслэл дэхь ЗХАШШ-ийн шүүгч А.Адъяасүрэн нарын идэвх чармайлт, цаг заваа зориулан ажилласаны үр дүнд Монголын 10 шүүгч  Японд улс руу Японы шүүхийн тогтолцоо, онцлог, мэргэжил нэгт нөхдийн туршлагаас судлан, харилцан санал […]

МОНГОЛ УЛС АНХ УДАА ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮГЧТЭЙ БОЛЛОО

Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган болж, ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах 6 шүүгчийн сонгууль болжээ. Сонгуульд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшин өрсөлдөж, эхний шатны санал хураалтаар нийт санал өгсөн 114 улсаас 81 санал авч, ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр […]

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүгчдийн холбоо, АТГ-ын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтын ажиллагааны хүрээнд хийсэн Авилгаас ангид байх, иргэд, олон нийт, шүүхийн ажилтнуудад чиглүүлсэн 7 төрлийн постерыг зохих газарт байршуулан ажиллажээ. 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит бус чуулганд тус салбар хорооны шүүгч гишүүд бүгд оролцсон гэж Салбар хороо мэдээллээ. 2023 оны 3 дугаар сарын 17-ны […]

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийт шүүгчдийн чуулганд шүүгч С.Сэржмядаг, Г.Мөнхзул, Б.Батаа нар цахимаар, бусад шүүгч нар биечлэн оролцсон байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов Шүүгчдийн холбооны дэргэд байгуулагдсан “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны гишүүнээр сонгогджээ. Сонгинохайрхан дүүргийн шүүх байгуулагдсаны  30 жилийн ойн ажлын хүрээнд тус дүүргийн нутаг […]

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон тус шүүхийн шүүн таслах ажиллагааны онцлогийг ахлах ангийн сурагчдад таниулах ажлыг Монголын Шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар хороо, Тамгын газартайгаа хамтран  шүүхийн байрандаа зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах […]

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨХ ХОРООНЫ АХЛАГЧИЙГ СОНГОВ

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны 9 гишүүн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны ахлагчаа сонголоо. Тус хорооны шүүгч нараас УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн, УДШ-ийн Захиргааны танхимын Тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, БЗД-ийн ЭХАШШ-ийн ерөнхий шүүгч Н.Одонтуул нарын нэрийг дэвшүүлэн санал хураахад “Шүүгчийн […]

ИРГЭДИЙН ИТГЭЛ-ЭРХЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

Монголын Шүүгчдийн холбооны Их хурал дөрвөн  жилд нэг удаа болдог. Ээлжит бус Их хурлын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулах дүрэмтэй. Удирдах зөвлөлийн гишүүд Их хурлаас бусад үед холбооны үйл ажиллагааг удирдан явуулдаг. Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүх шатны шүүхийн шүүгчид өөрсдөө гурван жил тутам шинээр сонгуулийн зарчмаар нийт 500 гаруй шүүгчээс шүүгч […]

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ГИШҮҮД АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙВ

Шүүгчдийн холбооны дэргэд байгуулагдсан “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо” 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж, Ёс зүйн зөвлөх хорооны талаар бусад орны туршлагыг судлах тухай, хороо хэрхэн ажиллах журмаа боловсруулах тухай, хорооны ахлагчийг сонгох тухай харилцан санал солилцож, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар 9 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээр […]

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгууллаа

Монголын Шүүгчдийн холбооны Ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах тухай Удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэж, тогтоол гаргасан билээ. Шүүгчдийн холбоо Ээлжит бус Их хурлаа 2023 оны 09 дүгээр 29-ны өдөр товлон, хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Шүүгчдийн холбооны дэргэд “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-г байгуулах тухай хэлэлцүүлэн […]