МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

2013 оны 07 сарын 01 5357 удаа нээгдсэн

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ[1]

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

          1.1. Монголын Шүүгчдийн Холбоо нь /цаашид Холбоо гэх/ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Олон улсын Холбоо, гадаад орны шүүгч, хуульчдын зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага мөн.

 

          1.2. Холбооны оноосон нэр нь "Монголын шүүгчдийн холбоо”, албан ёсны хаяг нь Монгол Улс, 15170, Улаанбаатар хот, 40, 50 мянгат-1, Ж.Самбуугийн гудамж, Улсын Дээд шүүхийн байр байна.

 

1.3. Холбоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай болон шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааг тогтоосон хуулиуд, Олон улсын шүүгчдийн холбооны “Шүүгчдийн нийтлэг тунхаглал”, Шүүхийн ёс зүйн Банглорын зарчмууд, хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Холбоо нь өөрийн бэлэг тэмдэгтэй байж, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

 

Хоёр. Холбооны үйл ажиллагааны үндсэн зарчим

 

2.1. Холбооны зохион байгуулалт нь нэгдмэл байж, үйл ажиллагаа нь ардчилсан, нээлттэй, ил тод, төрийн байгууллагаас хараат бус, мэргэжлийн, сайн дурын, өөрийгөө удирдах зарчимд тулгуурлана.

 

2.2. Холбоо нь ижил зорилго бүхий олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, гадаад, дотоодын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэнэ.

 

2.3. Холбоо нь шүүн таслах болон бусад төрийн чиг үүргийг орлон гүйцэтгэхгүй, ямар нэгэн байдлаар оролцохгүй, ашиг олох болон улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд гишүүдийг нас, хүйс, шашин шүтлэг, үзэл бодол, албан тушаалаар нь ялгаварлахгүй.

 

Гурав. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

3.1. Холбоо нь энэхүү дүрмийн 1.1-д заасан зорилгодоо хүрэхийн тулд 2.1-д заасан зарчмыг удирдлага болгон дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:

 

3.1.1. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааг тогтоосон хуулиудад заасан шүүгчийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг хангуулахад шаардлагатай асуудлаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэн хууль санаачлагч болон хууль тогтоох байгууллагад хүргүүлэх;

                   

3.1.2. Шүүгчдийн мэдлэг, боловсрол, шүүн таслах ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадварыг хэвшүүлэх, гишүүд мэдлэг, туршлагаа солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага, ном сэтгүүл хэвлэн гаргах;

 

3.1.3. Шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хангах асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, хэвлэл мэдээллийн хурал зохион байгуулах;


                  3.1.4. Гадаад, дотоодын ижил зорилго бүхий байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах, шүүгчдийн сургалт, айлчлалыг харилцан зохион байгуулах, түүнчлэн шүүгчид дээрх байдлаар харилцаа тогтоох, харилцан мэдээлэл туршлага солилцох, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх;


                  3.1.5. Гишүүдийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр таниулах, энэ чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;


                  3.1.6. Шүүгчдийг боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх бололцоогоор хангагдахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шаардлагатай бол тэднийг холбогдох байгууллагад тодорхойлох, төлөөлөх;


                  3.1.7. Шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах, шаардлагатай бол гишүүдийн талаарх мэдээллийг цаг тухайд нь судалж, тухайн гишүүний хүсэлтийг үндэслэн хариу мэдээлэх;


                  3.1.8. Гишүүддээ сэтгэл санааны болон эд материалын туслалцаа үзүүлэх;


                  3.1.9. Хууль, дүрэмд заасан бөгөөд Төрийн бус байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагааны хэлбэр;

 

Дөрөв. Холбооны Их Хурал

 

4.1. Холбооны эрх барих дээд байгууллага Холбооны Их хурал мөн.

 

4.2. Их хурал нь ээлжит, ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит Их хурлыг ãóðâàí  жил тутамд хуралдуулна.

 

4.3. Ээлжит болон ээлжит бус Их хурлыг Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна. Их хурлыг цахим (цахим санал хураалт) õýëáýðýýð зохион байгуулж болно.

 

4.4. Их хуралд Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд салбар хороо бүрээс оролцох гишүүдийн тоог Удирдах зөвлөл тогтооно.

 

4.5. Холбооны Их Хурал /ээлжит болон ээлжит бус/ дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

4.5.1.Холбооны дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;

 

4.5.2.Холбооны удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэх, мэдээлэл сонсох;


4.5.3.Холбооны хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх, мэдээлэл сонсох;


4.5.4.Холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох;


4.5.5.Шүүгчдийн  холбооны тэргүүнийг сонгох

4.5.6. Холбоог өөрчлөн байгуулах, бүтэц зохион байгуулалтыг тогтоох, татан буулгах;  

4.5.7.Холбооны гишүүдийн татварын хэмжээг тогтоох;  

4.5.8.Дүрэмд заасан бусад бүрэн эрх зэрэг болно.

 

4.6. Холбооны Их Хурал энэ дүрмийн 4.4-д зааснаар сонгогдсон нийт төлөөлөгчдийн 50-èàñ äýýø õóâü оролцсоноор хүчинтэйд тооцогдох бөгөөд бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
Их хурлыг цахим хэлбэрээр хийж байгаа тохиолдолд нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хүчинтэйд тооцогдох бөгөөд хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.   

4.7. Хуралд оролцох гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангаар Их Хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол саналаа бичгээр битүүмжлэн ирүүлж болно. Тухайн ирүүлсэн саналыг хэлэлцэх журмыг хуралдааны дэгээр зохицуулна.

 

4.8.Удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт гишүүдийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.

 

4.9. Холбооны Их хурлын тогтоолд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

 

4.10. Холбооны Их Хурал тухайн хуралдааны нарийн бичгийн даргаа сонгож, хуралдааны дэгээ өөрөө тогтооно.

 

Тав. Холбооны удирдах зөвлөл

 

5.1. Холбооны Их хурлын чөлөөт цагт Холбооны удирдлагыг Удирдах зөвлөл гүйцэтгэнэ.

 

5.2. Удирдах зөвлөл Õîëáîîíû òýðã¿¿í, орон тооны бус 8, íèéò 9 гишүүнээс бүрдэх бөгөөд óäèðäàõ çºâëºëèéí á¿ðýëäýõ¿¿íä хяналтын шатны шүүх 1, давж заалдах шатны шүүх 3, анхан шатны шүүх 5 ãèø¿¿íèé òºëººëºëòýé байна.

Òàéëáàð: Ýíý çààëòûã 2014 îíä õîëáîîíû Òýðã¿¿í, Óäèðäàõ çºâëºëèéã øèíýýð ñîíãîõ ¿åýñ ýõëýí äàãàæ ìºðäºíº.   

 

 

5.3. Òýðã¿¿í áîëîí Óäèðäàõ çºâëºëèéí áóñàä ãèø¿¿íèéã  Õîëáîîíû Èõ õóðëààñ ãóðâàí жилийн хугацаагаар ñîíãîíî.

 

5.4. Удирдах зөвлөлийн хуралдааныг Тэргүүн удирдаж явуулах бөгөөд жилд õî¸ðîîñ доошгүй удаа зарлан хуралдуулна.

 

5.5. Удирдах зөвлөлийн хуралд түүний гишүүдийн 50 õóâèàñ доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдох бөгөөд бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол, тэмдэглэл гаргана.

 

5.6. Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолд Холбооны тэргүүн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

 

5.7 Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах боломжгүй болсон тодорхой шалтгаанаар гишүүн чөлөөлөгдөх хүсэлт гаргавал түүнийг чөлөөлөгдсөнд тооцож, Удирдах зөвлөл гишүүний нөхөн сонгуулийг явуулна.   

 

5.8. Удирдах зөвлөл дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


            5.8.1. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, татан буулгах саналыг Холбооны Их хуралд  оруулах;


            5.8.2. Холбооны жил бүрийн ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, биелэлтэд нь хяналт тавих;


             5.8.3. Холбооны хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдуулан Холбооны тэргүүний эдлэх эрх, үүргийг тогтоох;


             5.8.4. Холбооны Их хурлыг зарлан хуралдуулах;


             5.8.5. Холбооны Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;


             5.8.6. Гишүүнийг шагнах, урамшуулах асуудлыг шийдвэрлэх, Холбооны нэрэмжит шагналыг бий болгох, олгох журмыг батлах;


             5.8.7. Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;


             5.8.8. Гадаад харилцаа зэрэг үйл ажиллагааны төрөл, чиглэлээр бүтцийн нэгж байгуулах, өөрчлөх;


             5.8.9. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гишүүний татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт хүссэн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх;


             5.8.10. Дүрэмд заасан бусад бүрэн эрх.

 

Зургаа. Холбооны тэргүүн

 

6.1. Холбооны тэргүүн нь орон тооны бус байна.

 

6.2. Холбооны тэргүүн дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


           6.2.1. Холбоог дотоод, гадаадад төлөөлөх;


           6.2.2.Óдирдах зөвлөлийн хуралдааныг зарлаí õóðàëäóóëàõ, Óдирдах зөвлөлийн болон Õолбооны их хурлыг удирдах;


            6.2.3. Удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих;

 

6.2.4.Холбооны гишүүдийн татвар, хандиваас бүрдсэн мөнгөн хөрөнгийг эрх хэмжээний дотор захиран зарцуулах;


            6.2.5. Гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх, Удирдах зөвлөлөөс сонгосон Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;


            6.2.6. Дүрэмд заасан бусад бүрэн эрх;

 

6.3. Холбооны тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана. Тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдлуудад (удаан хугацаанд өвчтэй гэх мэт) Удирдах зөвлөл дотроос сонгогдсон гишүүн бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, үүнээс үүдэн гарах хариуцлагыг хүлээнэ.

 

6.4. Холбооны санхүүгийн ажил хариуцсан ажилтан /нягтлан бодогч/, нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээлэл хариуцсан зэрэг ажилтнуудыг Холбооны тэргүүний захирамжаар зохих мэргэжлийн хүнийг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж болно.

 

Долоо. Холбооны хяналтын зөвлөл

 

7.1. Хяналтын зөвлөл нь Холбооны болон салбар хорооны үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүгийн зарцуулалтад хяналт тавина.

 

7.2. Холбооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтанг Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгохгүй.

 

7.3. Хяналтын зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд хэдийд ч хуралдаж болно.

 

7.4. Хяналтын зөвлөл үйл ажиллагаатайгаа холбогдсон аливаа мэдээ, бичиг баримтыг холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захирал, Салбар хорооны тэргүүн зэрэг холбогдох этгээдүүдээс саадгүй гаргуулан авах, холбогдох мэргэжлийн хүнийг хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах эрхтэй.

 

7.5. Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байна. Хяналтын зөвлөлийн гишүүнийг Холбооны Их хурлаас гурван жилийн хугацаагаар сонгоно.

 

7.6. Хяналтын зөвлөл илэрсэн дутагдлыг тухай бүр Их хурал болон Удирдах зөвлөлд мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулна.

 

Найм. Холбооны салбар хороо

 

8.1. Холбоо нь Нийслэлд: Улсын Дээд шүүх, Захиргаа, Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны, дүүргийн анхан шатны эрүүгийн болон иргэний хэргийн 1, 2 дугаар болон захиргааны хэргийн 20 дугаар шүүхүүдэд тус бүр нэг, нийслэл болон орон нутагт: дүүргийн анхан шатны эрүүгийн болон иргэний хэргийн 3, 4 дүгээр шүүхийн шүүгчдийг нэгтгэсэн нэг, аймаг бүрт байрлаж буй давж заалдах, анхан шатны болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг нэгтгэсэн нэг салбар хороодтой байж болохоос гадна тухайн шүүхийн шүүгч нар өөрсдөө хуралдаанаараа салбар хорооны бүтэц, зохион байгуулалтыг энэхүү заалтад дурьдсанаас өөрөөр зохион байгуулж болно.

Тайлбар: Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

 

8.2. Салбар хорооны Тэргүүнийг тухайн салбар хорооны гишүүдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Салбар хороо нь бүтэц, үйл ажиллагааны хэлбэрээ өөрөө тогтооно.

 

8.3. Салбар хороо бүр гишүүдээсээ холбооны тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. Салбар хорооноос нэр дэвшээгүй нь энэ дүрмийн 10.2.7-д заасан эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

8.4. Салбар хороо, түүний Тэргүүн нь Холбоо, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, Холбооны нэгдмэл удирдлага зөвлөлгөөг авч, тайлагнаж ажиллана.

 

Ес. Холбооны Гүйцэтгэх захирал, ажлын алба

 

9.1. Холбооны Гүйцэтгэх захирал нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хариуцан явуулах үүрэгтэй бөгөөд орон тооны ажилтан байж болно.

 

9.2. Холбооны Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


9.2.1. Холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах, биелэлтийг зохион байгуулж, хангах;


9.2.2. Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулах;


9.2.3. Холбооны  өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх;


9.2.4. Гишүүний татвар, олон улсын байгууллагын хандив тусламжийг бүрдүүлэх, захиран зарцуулах санал боловсруулах;


9.2.5. Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, холбогдох бусад баримт материалыг бүрдүүлэх, хадгалах, гишүүний бүртгэлд шаардлагатай хөдөлгөөн хийх;


9.2.6. Холбооны албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг хариуцаж хадгалах;


9.2.7. Салбар хороодын Тэргүүнтэй шууд харилцах, зохион байгуулалтын удирдлагаар хангах;


9.2.8. Дүрэмд заасан бусад бүрэн эрх;

 

9.3. Холбоо нь ажлын албатай байх бөгөөд Гүйцэтгэх захирлаар удирдуулсан нягтлан бодогч, нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээлэл, үйл ажиллагааны төрөл, чиглэлээр байгуулагдсан бүтцийн нэгж хариуцсан болон туслах ажилтнуудтай байж болно. Ажлын албаны бүтцийг Удирдах зөвлөл тогтооно.

 

 

Арав. Холбооны гишүүнчлэл

 

10.1. Холбоо нь гишүүнчлэлтэй байна. Монгол Улсын шүүхийн шүүгчид хүсэлт гарган Холбоонд сайн дурын үндсэн дээр нэгдэх эрхтэй.

 

Гишүүнээр бүртгүүлэх хүсэлтийг /маягтын дагуу/ Гүйцэтгэх захирал хүлээн авч, дүрэмд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг судалж, шаардлага хангасан тохиолдолд Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэснээр уг шүүгчийг Холбооны гишүүн болсонд тооцож, гишүүний эрх нээгдэнэ.

 

10.2. Холбооны гишүүн нь дараах эрхийг эдэлнэ:

 

10.2.1. Холбооны удирдах байгууллагад сонгох, сонгогдох;


10.2.2. Холбооны удирдах байгууллага, албан тушаалтны үйл  ажиллагаа, шүүгчдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;


10.2.3. Хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасны дагуу эрхээ хамгаалуулах, дэмжлэг туслалцаа хүсэх;


10.2.4. Өөрийн хүсэлтээр холбооны  гишүүнчлэлээс татгалзах;


10.2.5. Холбооны тайлантай танилцах;


10.2.6. Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зорилгод нийцсэн тодорхой ажиллагааг зохион байгуулах зорилгоор клубын хэлбэрээр нэгдэж ажиллах;


10.2.7. Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх, бусад гишүүний нэрийг дэвшүүлэх;

 

10.3. Холбооны гишүүн дараах үүрэгтэй:

 

10.3.1. Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрмийн шаардлагыг сахин биелүүлэх;


10.3.2. Тогтоосон журмын дагуу жил бүр татвар төлөх;


10.3.3. Холбооны удирдах байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

10.4. Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажиллахгүй болсон эсхүл өөрөө хүсэлтээрээ /бичгээр/ татгалзсан бол холбооны гишүүнээс чөлөөлөгдөнө. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сарын турш гишүүний татвараа төлөөгүй, эсхүл дутуу төлсөн, энэ дүрмийг удаа дараа /хоёр ба түүнээс дээш/, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд Холбооны гишүүний нэгдсэн бүртгэлээс Удирдах зөвлөлийн шийдвэрээр хасаж, гишүүнээс гарсанд тооцно. Эдгээр тохиолдолд урьдчилан төлөгдсөн байсан хугацааны гишүүний татвар буцаан олгогдохгүй.

 

10.5. Холбооны гишүүн биш хүн нь тус холбоонд хандаж шаардлага, хүсэлт гаргах болон холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй.


Арван нэг. Холбооны санхүүжилт

 

11.1. Холбоо нь өөрийн мөнгөн болон бусад эд хөрөнгөтэй байна.

 

11.2. Холбооны эд хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:


11.2.1.Гишүүдийн татвар, хандив;

 

11.2.2. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан олсон орлого;


11.2.3. Зээл, хадгаламжийн хүү, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагаас олгосон хөрөнгө;


11.2.4. Гадаад улсын хуульчдын байгууллага, олон улсын байгууллагын хандив зэрэг болно.

 

11.3 Холбооны гишүүдээс хураасан татварын 20 хувийг тухайн салбар хороонд үлдээнэ.

 

11.4. Холбооны удирдах зөвлөл, салбар хороо нь холбооны мөнгөн болон эд хөрөнгийг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд Холбооны 1 дүгээр гарын үсгийг Холбооны Гүйцэтгэх захирал, 2-р гарын үсгийг ня-бо зурна.

 

11.5. Холбооны тэргүүн, салбар хороо, нягтлан бодогч нарт дараах үйл ажиллагаа явуулахыг  хориглоно.

 

11.5.1. Холбооны орлогоос ашиг хуваарилах, иргэн аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах;


11.5.2. Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас холбооны хөрөнгийг хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах;


11.5.3. Сонгуулийн үйл ажиллагаанд буюу нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өргөх зэрэг болно.

 

11.6. Холбоо нь санхүүгийн үйл ажиллагаандаа жилийн тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор харъяалах Татварын албанд, үйл ажиллагааныхаа тайланг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гарган өгч байна.

 

Арван хоёр. Бусад

 

12.1. Холбоог Их хурлын шийдвэрээр болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу татан буулгаж болно.

 

12.2. Энэ тохиолдолд Холбооны хөрөнгийг энэхүү дүрэмд заасан зорилгод бүрэн зарцуулж дуусгалтын тайлан гаргана.

 

12.3. Холбоо нь өөрийн гишүүн болон холбооны удирдах байгууллагын сонгуультны хууль бус үйл ажиллагаатай холбогдсон эд хөрөнгийн болон бусад хариуцлагыг хүлээхгүй.

 

12.4. Холбоо нь гишүүдтэйгээ харилцах, тэднийг мэдээллээр хангах, гадаад болон олон улсын ижил төрлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох /гадаад хэл дээр танилцуулга, холбоо тогтоох хаяг бүхий/, Ээлжит бус их хурлыг зохион байгуулах үед санал хураалтыг цахим хэлбэрээр явуулах /вебэд суурилсан интерактив програм/ боломж бүхий цахим хуудастай байна.

 

12.5. Энэ дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг Гүйцэтгэх захирал хариуцна.

 

 

 



[1] Монголын шүүгчдийн холбооны 2013 оны 5 дугаар сарын 02 –ны өдрийн Их хурлаар баталсан.



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: