МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 04 сарын 08 3912 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбоо нь 1998 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан, Олон Улсын шүүгчдийн холбооны гишүүн бөгөөд  одоо анхан, давж заалдах болон хяналтын шатны нийт шүүхийн 390 орчим шүүгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Олон Улсын Шүүгчдийн холбооны болон гадаад орны шүүх, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн зорилго”-ыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.
Монголын Шүүгчдийн холбооны удирдах дээд байгууллага нь Их хурал юм.
Энэхүү хуралдаанаас Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн (Шүүгчдийн холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал, гишүүд)-ийг 3 жилийн хугацаатай сонгодог.
2011 оны 2 дугаар сарын 16 -наас Шүүгчдийн холбооны тэргүүнээр Б.Батцэрэн (Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн), гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн нар сонгогдон ажиллаж байна.
Монголын шүүгчдийн холбооны удирдах дээд байгууллага болох Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан  жилд нэгээс доошгүй удаа хуралддаг бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Шүүгчдийн холбооны дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • Шүүгчдийн холбоог байгуулах, бүтэц зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөлт оруулах, татан буулгах;
  • Шүүгчдийн холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал, гишүүдийг сонгох, чөлөөлөх, нөхөн сонгох;
  •   Удирдах зөвлөлийн хийсэн ажлын тайланг хэлэлцэх, шаардлагатай гэж үзвэл санхүүгийн шалгалт хийлгэх;

-Удирдах зөвлөлийн ажилтнуудын албан тушаал, орон тоог батлах;

  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх болно.

Шүүгчдийн холбооны тэргүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Шүүгчдийн холбоог дотоод гадаадад төлөөлөх;
-Удирдах зөвлөлийн хуралдааныг зарлах хуралдуулах;
-Холбооны ажлын төлөвлөгөөг батлах, биелэлтэнд нь хяналт тавих;
-Холбооны мөнгө, хөрөнгө /гишүүдийн татвар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагын хандив тусламж/-ийг хуримтлуулах, аривжуулахтай холбогдсон ажил зохион байгуулах;
-Холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах;
-Бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргах;
-Дүрэмд заасан бусад бүрэн эрх болно.
Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд.
-Холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах, биелэлтийг зохион байгуулах, хангах;
-Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулах;
-Удирдах зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх;
-Гишүүний   татвар,    иргэд   аж   ахуйн    нэгжийн   болон   олон   улсын байгууллагын хандив тусламжийг бүрдүүлэх, захиран зарцуулах санал боловсруулах;
-Холбооны   гишүүдийн   анкет,   холбогдох   бусад   баримт материалыг бүрдүүлэх, хадгалах, хөдөлгөөн хийх;
-Холбооны   албан   бичгийн   хэвлэмэл   хуудас,   тэмдэгтийг   хариуцаж хадгалах;
-Дүрмэнд заасан бусад бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлдэг болно.
Монголын Шүүгчдийн холбооны гишүүн жилдээ нэг удаа 36000 төгрөг буюу 25 ам.доллартай тэнцэх хэмжээний татвар төлдөг.
Тус холбоо нь одоогоор зөвхөн гишүүдийн татвараар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас Олон Улсын хурал зөвлөгөөнд тэр бүр оролцоход санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг болно.
Цаашид Олон Улсын шүүгчдийн холбоотой нягт хамтран ажиллах, гадаад орны шүүхүүдтэй холбоо тогтоох, мэдээлэл солилцох, үйл ажиллагааны нийтлэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: