МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2013 оны 04 сарын 08 3452 удаа нээгдсэн

 

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Хугацаа

Хэн хариуцах

1.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар:

-       2012 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх

-       2013 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, гишүүдэд мэдээлэх

-       Цаг үеийн бусад асуудал

2012.02.25

Б.Батцэрэн

М.Дамирансүрэн

2

Салбар хороодын 2013 оны ажлын төлөвлөгөөг холбооны цахим хуудсанд байршуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах

Жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

 

3

Шүүгчдийн холбооны Их хурлыг хуралдуулж, холбооны дүрмийг шинэчлэн батлах, удирдах зөвлөл, тэргүүн, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, нягтлан бодогчийг сонгож томилох ажлыг зохион байгуулах;

 

Удирдах зөвлөл

4

Хуульчдын холбооны Их хурал, Хуульчдын холбооны Монголын шүүгчдийн холбоо ТББ –ын хороогүүсгэн байгуулах,үйл ажиллагааг хариуцах

 

Удирдах зөвлөл

5

Украйн улсын Ялта хотод зохион байгуулагдах Олон улсын шүүгчдийн холбооны 56 дугаар хуралд гишүүдийг оролцуулах

2013.10 сар

Б.Батцэрэн

Ц.Цогт

6

Холбооны үйл ажиллагаанд хяналтын зөвлөл дүгнэлт гаргаж, удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх

2013.02.25

Хяналтын зөвлөл

7

2012 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн салбар хороо шалгаруулж, шагнах

2013.02.25

Б.Батбаатар

Удирдах зөвлөл

8

Монголын шүүгчдийн холбооны танилцуулга хийх

 

С.Цэрэндулам

 

9

Холбооны нэрэмжит шагнал, дурсгалын зүйлийн загварыг судлаж, батлуулах

 

Г.Тэгшсуурь

 

10

Ёс зүйн сургагч багш бэлтгэх, сургалтын гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх төслийг ХЗҮХ-тэй хамтран хэрэгжүүлэх

Жилдээ

Д.Оюунбат

11

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон гомдол, үйл ажиллагаа явагдсан тохиолдолд Монгол шүүгчдийн холбооноос байр сууриа илэрхийлж, зохих арга хэмжээ авч ажиллах

Жилдээ

Б.Батцэрэн

Удирдах зөвлөл

 

12

Холбооныwww.judge.mn цахим хуудсын ашиглалтыг сайжруулах, цахим хуудсаар дамжуулан шинэ хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэн ажлын хэсэгт хүргүүлэх, Шүүгчдийн Facebooк & Twitter ашиглах асуудлаар судалгаа явуулж, зөвлөмж боловсруулж хүргүүлэх

Жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

Б.Батбаатар

13

Шүүгч-гишүүдийн татварыг хагас, бүтэн жилээр хурааж, зарцуулалтын /санхүүгийн тэнцлийн/ тайланг гаргаж, Чингэлтэй дүүргийн татварын албанд өгөх

2013.02.15-ны дотор

М.Дамирансүрэн

Б.Хишигсүрэн

14

“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг үргэлжлүүлэн гаргах

Жилдээ

Б.Батцэрэн

Д.Дамдин-Од

15

2013 онд “Оргил” рашаан сувилалд амрах гишүүний тоо, гишүүдэд үзүүлэх тусламж, зарим зардлын хэмжээг тогтоох

1-р улиралд

Удирдах зөвлөл

М.Дамирансүрэн

16

Гадаад хэл мэддэг шүүгчдийн судалгаа авах, тэднийг холбооны үйл ажиллагаанд оролцуулах

1-р улиралд

Ц.Цогт

М.Дамирансүрэн

17

Шүүгчдийн холбооны гишүүдийг сувилалд амруулах, тусламж үзүүлэх, сэтгүүл хэвлүүлэх зэрэг холбооны үйл ажиллагаанд гарах зардлыг Холбооны Тэргүүний захирамжийн дагуу зохион байгуулж гүйцэтгэх

Жилдээ

М.Дамирансүрэн

Б.Хишигсүрэн

18

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “шүүгчийн өмсгөлийн загвар”-ыг шинэчлэх саналыг ШЕЗ-д тавих

 

Ц.Цогт

19

Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах талаар санал боловсруулж ШЕЗ-д тавих

 

Б.Батбаатар

20

2013 онд хийсэн ажлын тайлан гаргаж, нийт гишүүдэд мэдээлэх

2013.06.25

Б.Батцэрэн

М.Дамирансүрэн

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: