ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2014 оны 08 сарын 27 1443 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх заалтад “Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэшлийн чиглэлээр шүүгчдийн, прокурорын, өмгөөлөгчдийн хороотой байна” гэж заасны дагуу Монголын Хуульчдын холбоо 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 27-ны хооронд Хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд, холбооны зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгох ажил зохион байгуулж, Хуульчдын холбооны Их хурлаар хэлэлцэн Шүүгчдийн хороог албан ёсоор байгуулж, батламжилсан юм.

Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны хороо болохын хувьд тус холбоонд хууль, дүрмээр олгогдсон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс явуулж буй шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн шүүгчид болон Хуульчдын холбооны хоорондын тогтмол, үр нөлөөтэй харилцааг хангахын төлөө ажиллах юм.

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр дараах 12 шүүгчид сонгогджээ.

1. Б.Батцэрэн                           /Улсын Дээд Шүүхийн шүүгч/

2. Г.Даваадорж                        /Баянгол дүүргийн шүүхийн шүүгч/

3. Д.Дэлгэрцэцэг                      /Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч/  

4. П.Золзаяа                             /Улсын Дээд Шүүхийн Иргэний Танхимын Тэргүүн/

5. Э.Зоригтбаатар                   /Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч/

6. Ц.Оч                                       /Нийслэлийн шүүхийн шүүгч/

7. Т.Өсөхбаяр                          /Нийслэлийн шүүхийн шүүгч/

8. Ц.Өрнөндэлгэр                    /Нийслэлийн шүүхийн шүүгч/

9. Б.Цогт                                    /Улсын Дээд Шүүхийн шүүгч/

10. Ц.Цогт                                    /Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Ерөнхий шүүгч/

11. П.Цэцгээ                               /Улсын дээд шүүхийн шүүгч/

12. Х.Эрдэнэсувд                      /Улсын Дээд Шүүхийн шүүгч/

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт Шүүгчдийн хорооны Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл анх 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдахдаа Хуульчдын холбооны Удирдах зөвлөлд төлөөлөх гишүүдийн материалыг боловсруулан Хуульчдын холбоонд хүргүүлэн, Шүүгчдийн хорооны дүрмийн төслийг боловсруулах асуудлыг хэлэлцэж, холбогдох ажлыг хийж байна.

Харин 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасанчлан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн.

Үүний дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг ямар журмаар хэрхэн бүртгэх, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах талаар тодорхой мэдээлэл агуулсан зарыг боловсруулсан. Уг зарыг “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан” сонинд тус тус хэвлүүлэх, Үндэсний телевиз болон бусад телевизээр мэдээллэх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим хуудас, Монголын Хуульчдын холбооны цахим хуудас, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудсанд байршуулах, Хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 4500 хуульчийн гар утсанд мессежээр илгээх ажлыг Хуульчдын холбоотой хамтран хийж байна.

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн, түүний дагуу Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудсанд Шүүгчдийн хорооны мэдээллийг түгээж байх булантай болох талаар хүсэлт явуулж, Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн тогтоол гарган, Шүүгчийн ёс зүйн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар шүүгч Б.Батцэрэн ажиллаж байна.

Мөн Монголын Хуульдын холбоонд Шүүгчдийн хорооноос Хяналтын зөвлөлийн гишүүнд шүүгч Г.Буяннэмэх /Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч/, С.Мөнхжаргал /Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч/, Д.Мөнхтуул, Ш.Бат-Эрдэнэ /Нийслэлийн шүүхийн шүүгч/, Ц.Цэрэндулам /Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч/ нарыг нэр дэвшүүлж, холбогдох материалыг бүрдүүлэн, эмхэтгэж явуулсан болно. Чиг үүргийнхээ хүрээнд тогтоосон хугацаанд багтаан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.

 

Жич: Шүүгчдийн хорооны нийт гишүүд та бүхэн Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус хорооноос санаачлан тусгуулах ажлын талаар саналаа ирүүлэхийг хүсье.

 

Монголын Хуульчдын холбооны ШҮҮГЧДИЙН ХОРОО

 

 

Харилцах хаяг: Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогт: 70131401, tsogt@admincourt.gov.mn

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-211238, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: