МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
№ |
Үндсэн ажил, чиг үүрэг
|
Гүйцэтгэх хугацаа |
Хариуцан ажиллах |
1 |
2014 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх.
2015 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, гишүүдэд мэдээлэх.
|
2015 оны 1-р сард |
Удирдах зөвлөл |
2 |
Холбооны үйл ажиллагааны талаар хяналтын зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулан, нийт гишүүдэд танилцуулах. |
2015.02.25 |
Удирдах зөвлөл Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн |
3 |
Салбар хороодын болон тэргүүний мэдээлэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг холбооны цахим хуудсанд байршуулах. |
Жилдээ |
Ц.Цогт Г.Мөнхсайхан |
4 |
Салбар хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах.
|
Жилдээ |
Удирдах зөвлөл |
5 |
2015 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн салбар хороог шалгаруулж, урамшуулах |
2016 оны 02 дугаар сард |
Удирдах зөвлөл |
6 |
Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, номхон далай, хойд Америкийн бүсийн 2015 оны уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах боломжийг судлах, хариуцан гүйцэтгэх.
|
2015 оны 6-10 дугаар сар |
Удирдах зөвлөл |
7 |
ОУ-ын Шүүгчдийн холбоонд судалгааны тайланг хүргүүлэх. |
2015 оны 6 сард багтаан |
Ц.Цогт |
8 |
Турк Улсын Шүүгчдийн холбоотой байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллах |
Жилдээ |
Удирдах зөвлөл |
9 |
Холбооны нэрэмжит шагнал, урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн найруулан, батлах. |
2015 оны 6 сард |
Д.Мөнхтуул Удирдах зөвлөл |
10 |
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон гомдол, хүсэлтэд Монголын Шүүгчдийн холбооноос байр сууриа илэрхийлж, зохих арга хэмжээ авч ажиллах. |
Жилдээ |
Х.Батсүрэн Удирдах зөвлөл |
11 |
Холбооны www.judge.mn цахим хуудсын ашиглалтыг сайжруулах, цахим хуудсаар дамжуулан шаардлагатай мэдээллийг хүргүүлэх. |
Жилдээ |
Ц.Цогт Г.Мөнхсайхан |
12 |
Шүүгч-гишүүдийн 2015 оны татварыг хагас, бүтэн жилээр хурааж, зарцуулалтын /санхүүгийн тэнцлийн/ тайланг гаргах |
2016.02.15-ны дотор |
Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн Нягтлан Б.Хишигсүрэн |
13 |
“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг гаргах. |
Жилдээ |
С.Амардэлгэр Д.Алтанжигүүр
|
14 |
Гишүүдийг сувилалд амраах ажлыг зохион байгуулах. |
2015 оны 8 дугаар сард |
Удирдах зөвлөл Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн |
15 |
Холбооны тэргүүний захирамжийг үндэслэн холбооны үйл ажиллагаанд зориулан зардал гаргах, үүний талаар Удирдах зөвлөлд танилцуулах |
Жилдээ |
Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн Нягтлан Б.Хишигсүрэн |
16 |
2015 онд хийсэн ажлын тайлан гаргаж, нийт гишүүдэд мэдээлэх |
2015.12.25 |
Удирдах зөвлөл |
17 |
Шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжид судалгаа хийх, гишүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа явуулах |
Жилдээ |
Б.Цолмонбаатар Удирдах зөвлөл |
18 |
Шүүгчийн холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг нийт гишүүдээр батлуулах |
2015 оны 2 сард |
Удирдах зөвлөл |