Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүллээ

2013 оны 11 сарын 22 4388 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд 6 хуульч /Б.Бэхбат, Ж.Дашдорж, С.Жанцан, А.Оюунчимэг, Б.Сарантуяа,  Ш.Энхжаргал/ нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт явуулах өдөр 1 нэр дэвшигч /С.Жанцан/ нэрээ татсанаар 5 хуульч сонгон шалгаруулалтад орлоо.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн өнөөдөрийн /2013-11-22/ хурлаар нэр дэвшигчдийг оролцуулан хэрвээ ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаар санал бодлыг нь сонсож, тодруулга асуулт тавьж, ярилцлага хийх байдлаар нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэж, олонхийн санал авсан Б.Бэхбат, Ж.Дашдорж, Б.Сарантуяа гэсэн 3 нэр дэвшигчийг Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч эдгээр 3 хуульчдаас 1 хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид томилуулахаар санал болгох юм.

 

Дашрамд дурьдахад: Хуульчдын холбооны Чиг үүргийн хороодод нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажил эхэлсэн бөгөөд та бүхэн www.jurists.gov.mn цахим хуудснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

2013-11-22

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: