Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн төлөвлөгөө

2014 оны 03 сарын 03 4264 удаа нээгдсэн

 

САЛБАР ХОРООДЫН ТЭРГҮҮН, ГИШҮҮДЭД

 

 

Монголын шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 3 жилийн хугацаа 2014 оны 2 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн ажиллагаа холбооны дүрэмд заасны дагуу явагдах болсон тул дараахь мэдээллийг хүргэж байна.

 

Холбооны дүрэмд зааснаар Удирдах зөвлөл нь Холбооны Тэргүүнийг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 3, анхан шатны шүүхээс 5 шүүгч сонгогдоно.

 

-Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг нийт гишүүдийн оролцоотойгоор, цахим хэлбэрээр явуулна.

           

-Сонгууль зохион байгуулах ажлын хэсэг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Д.Оюунбат, Д.Батбаатар, Ө.Уянга, С.Мөнхжаргал, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

 

-Ажлын хэсэг нь Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших, холбооны www.judge.mn веб сайтын гишүүний булангаар дамжин саналаа өгчсонгуульд оролцох удирдамжийг веб сайт, мэйл хаяг, гар утас болон бусад хэлбэрээр гишүүдэд хүргүүлнэ. Салбар хорооноос нэр дэвшигчдийг баталгаажуулж холбооны удирдах зөвлөлд хүргүүлэх шийдвэр болон нэр дэвшигчийн талаарх танилцуулгын загварыгwww.judge.mn веб сайтад байршуулна.

 

            -2014 оны 3 дугаар сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд Салбар хороо бүр хуралдаж Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг тодруулж, Удирдах зөвлөлд мэдэгдэнэ.

           

-3 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийн хооронд санал хураалтын бэлтгэлийг хангаж, нэр дэвшигчдийн жагсаалт, тэдний танилцуулгыг www.judge.mn веб сайтад байршуулна,

           

-3 дугаар сарын 24-нөөс 30-ны хооронд санал хураалтыг холбооны www.judge.mn веб сайтыг ашиглан цахим хэлбэрээр явуулна. Гишүүдийн буланд нэвтрэх нууц кодыг гишүүн тус бүрийн гар утас руу мессэжээр явуулна.

           

-3 дугаар сары 31-нд санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлийн Тэргүүн болон гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүдэд мэдэгдэнэ.

 

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд дэмжлэг үзүүлж, шүүгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй “Монголын Шүүгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийг сонгох ажилд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг нийт гишүүддээ уриалж байна.

 

 

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

2014 оны 2 дугаар сарын 28



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: