ШИНЭЧИЛСЭН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛНО

2014 оны 03 сарын 17 4419 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасны дагуу Шүүгчдийн хороо 2014 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цахим санал хураалт явуулж Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан.

Шинэчилсэн шүүгчийн ёс зүйн дүрмийг шинээр мөрдөгдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн холбогдох заалтуудтай уялдуулж, Шүүгчийн ёс зүйн өнөөгийн төлөвшил, нөхцөл шаардлагад нийцүүлэн шинээр томъёолсоноороо онцлоготой болсон бөгөөд цаашид шүүгчид бид дүрмийн үзэл баримтлалын талаар нэг мөр ойлголтонд хүрч өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатай юм.

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Шүүхийн Ёс зүйн хороо хамтран 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Пүрэв гарагийн 17.00 цагт орон даяар шинэчилсэн шүүгчийн ёс зүйн дүрмийн талаар танилцуулга, мэдээлэл зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Шүүгчдийн хорооны гишүүн-шүүгчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

           

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: