Шинэ Удирдах зөвлөлийн эхний хуралдаан боллоо.
Монголын Шүүгчдийн холбооны Их хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Удирдах зөвлөлийн эхний хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр боллоо.
Хуралдаанд Холбооны Тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүд С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр, С.Өмирбек /Ховд аймгаас цахим сүлжээгээр дамжуулан/ Ц.Цогт, Б.Цолмонбаатар нар оролцож, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн тус холбооны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, Уз –ын гишүүдийн цаашид хариуцаж ажилалах чиглэлийг батлан, “2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд зарим зүйлсийг нэмж, тусгагдсан ажлыг гишүүдэд хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн Удирдах зөвлөлөөс холбооны дүрмийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулж, цаашид хийх ажлын үйл ажиллагааны талаар хэлэлцэн, салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, “Шударга ёсны сэтгүүл”-ийн зөвлөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо.