Холбооны Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн Төслийг танилцуулж, санал авах ажиллагаа эхэллээ

2014 оны 06 сарын 24 4110 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан талаар

2014-06-24

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар хэлэлцсэний дагуу Холбооны Тэргүүний захирамжаар Удирдах зөвлөлийн гишүүд Ц.Цогт /ажлын хэсгийн ахлагч/, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Өмирбек /ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэй Холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн үзэл баримтлалд Холбооны Дүрмийг нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл” боловсруулан, Холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн билээ.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцсэн хүрээнд, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг уг төсөлд тусгаж, дахин боловсруулаад Холбооны Салбар хороодын саналыг авах ажлыг зохион байгуулж байна. Салбар хороод Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж, саналаа 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор Удирдах зөвлөлд contact@judge.mn хаягаар ирүүлнэ үү.

Төсөлд Салбар хороодоос ирүүлсэн саналыг тусгасны дараа Холбооны Дүрмийн 4.5.1.-д заасны дагуу Холбооны Их хурлаас төслийг батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс Холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх санал хураалтыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулах болно.

Гишүүд холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тусөлд санал өгөх ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.

АЖЛЫН ХЭСЭГ

Доорх линк дээр дарж төслийг татаж авна уу

Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: