Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр

2014 оны 06 сарын 24 4028 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр болж, Удирдах зөвлөлийн Тэргүүн Х.Батсүрэн, гишүүд С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр, Г.Есөн-Эрдэнэ, Э.Зоригтбаатар, Д.Мөнхтуул,  С.Өмирбек,  Ц.Цогт нарын шүүгчид оролцлоо.

 

Энэхүү хуралдаанаар тус холбооны тэргүүний 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар захирамжаар байгуулагдсан “Шүүгчдийн холбооны дүрмийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ээс дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцэв.

 

Удирдах зөвлөлийн гишүүд дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд www.judge.mn сайтаар дамжуулан холбооны нийт гишүүдээс санал авах нь зүйтэй гэж үзэн, дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайтад байршуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

 

Мөн холбооноос эрхлэн гаргадаг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн нийтлэлийн талаар баримтлах журмын төслийг Удирдах зөвлөлийн гишүүн шүүгч С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр нар боловсруулан танилцууллаа.

“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг нийтэд худалдах хэлбэрээр сэтгүүл хэвлэхэд гардаг зардлыг нөхөх, дугаар бүрийг тодорхой хугацаанд www.judge.mn сайтад байршуулан олон нийтэд хүргэж байхаар боллоо.

Дашрамд дуулгахад “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн ээлжит дугаар энэ оны 7 дугаар сард гарах бөгөөд сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл болон  өгүүлэл, эссэ нийтлүүлэх хүсэлтэй шүүгч, шүүхийн ажилтан, судлаач та бүхэн сэтгүүлийн бодлого хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн шүүгч С.Амардэлгэртэй amaraa_gs@yahoo.com  хаягаар холбгдохыг хүсье.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: