Зарлал: Олон улсын шүүгчдын холбооны 57 дугаар хуралдаан энэ жил Бразил Улсад болно
Эрхэм гишүүдээ
Олон улсын шүүгчдын холбооны 57 дугаар хуралдаан энэ жил Бразил Улсад зохион байгуулагдах юм.
Уг уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 08 –наас 14 –ны хооронд болох бөгөөд “Монголын шүүгчдийн холбоо” ТББ дараахь журмаар гишүүдээ /манайх 3 хүртэл төлөөлөгч оролцуулах боломжтой/ оролцуулахаар шийдсэн болно.
Холбооны Удирдах зөвлөлөөс 1 гишүүн оролцох бөгөөд тус холбооны гишүүн, шүүгчдээс өөрийн зардлаа (2 талын нислэгийн тийз, зочид буудлын төлбөр зэрэг нийт) гаргаад оролцох саналтай гишүүд байвал 2014.07.15 –ны дотор contact@judge.mn хаягаар еmail бичиж бүртгүүлнэ үү.
Удирдах зөвлөл бүртгүүлсэн гишүүдийн тоо зэргийг харгалзан эцэслэн шийдэх юм.
Удирдах зөвлөл