МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД СОНГУУЛЬТ АЛБА ЭРХЭЛЖ БУЙ ЭРХЭМ ШҮҮГЧ ТАНАА

2014 оны 07 сарын 17 4115 удаа нээгдсэн

Шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн актуудад судалгаа хийх тухай

 

Шүүхийн тухай багц хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүгч, шүүхийн байгууллагуудад түүний хэрэгжилтийг хангаж ажиллах, боловсронгуй болгоход анхаарах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Шүүгчдийн хороо 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө уг асуудлыг тусгасан ба үүний хүрээнд зарим ажлуудыг эхлүүлээд байна.

Шүүгчдийн хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хороотой 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн юм. Уг санамж бичигт хууль тогтоомжийн бодит амьдралд хэрэгжих нөхцөл, хэрэгцээ шаардлагыг судлан хуулийн хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахтай холбоотой арга хэмжээ, сургалт семинар хамтран зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлууд тусгагдсан юм.

Түүнчлэн Шүүгчдийн хорооноос санаачлан Хуульчдын холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хороо, бусад чиг үүргийн хороодод сонгогдон ажиллаж буй гишүүн-шүүгчдийг оролцуулсан “Хуульчдын холбоо ба Шүүгч” нэртэй өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулсан. Уг уулзалтаар шүүхийн багц хууль тогтоомжийг зарим зайлшгүй асуудлаар боловсронгуй болгох, эрх зүйн актуудын зөрчилдөөнийг судлан зохих байгууллагад хүргэх, цаашлаад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг хэлэлцэж ажил хэрэг болгохоор санал нэгдсэн юм.

Үүний хүрээнд та бүхэнд шүүгч, шүүхийн байгууллагатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх хуваарийг хүргүүлж байна. Судалгааны баг тус бүрийг нэр дурьдсан Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд зохион байгуулж ажиллах ба орхигдсон болон нэмэх шаардлагатай эрх зүйн актууд байвал хамтатган саналаа боловсруулж болно.

Холбогдох судалгааг (2014 оны 9 дүгээр сар хүртэл) хийсний дараа Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл нэгтгэн, хэлэлцүүлэг хийх, санал авах холбогдох байгууллагад хүргүүлэх замаар шүүх, шүүгчийн эрх зүйн байдал, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

 

 

                        Хүндэтгэсэн,

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Ц.ЦОГТ

 

Шүүгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх гишүүдийн хуваарилалт

  1. Ц.Цогт /ахлагч/, Б.Цогт, О.Зандраа, М.Алдар, Л.Даваасүрэн, Б.Батбаатар, Э.Золзаяа
  • / Шүүхийн захиргааны тухай хууль, 2012 оны 05 сарын 22-ны өдөр, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль , 2012 оны 03 сарын 07 өдөр, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль , 2013 оны 1 дүгээрсарын 17-ны өдөр, Гадаад харилцаа, гадаад улсад албан томилолтоор ажиллахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай, ШЕЗ-н даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №41 тоот тушаал/
  1. Б.Батцэрэн /ахлагч/, П.Золзаяа, А.Доржготов, Ц.Сумъяа, Б.Ундрах, Н.Одонтуул, Л.Амарсанаа
  1. Т.Өсөхбаяр /ахлагч/, Ц.Оч, П.Цэцгээ, Д.Очмандах, Г.Алтанчимэг, Ч.Хосбаяр, О.Номуулин, Д.Байгалмаа
  • /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Монголын хуульчдын холбооны дүрэм, Шүүгчид чөлөө олгох журам батлах тухай, ШЕЗ-н 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн № тоот тогтоол, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм, 2014 оны 03 дугаар сарын 01/
  1. Д.Дэлгэрцэцэг /ахлагч/, Г.Даваадорж, С.Амардэлгэр, Б.Баатар, С.Буд, Б.Цолмонбаатар, Э.Ариунаа, Д.Даваасүрэн
  • /Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, 2012 оны 05 сарын 22 өдөр, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, УИХ-н 2013 оны 05 дугаар сарын №28 тоот тогтоол, Шүүгчийн орон тоо батлах тухай, УИХ-н 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №12 тоот тогтоол/
  1. Х.Эрдэнэсувд /ахлагч/, Ц.Өрнөндэлгэр, Э.Зоригтбаатар, Д.Оюунбат, Г.Есөн-Эрдэнэ, О.Жанчивнямбуу, Б.Батзориг
  • /Шүүх байгуулах тухай хууль , 2013 оны 1 дүгээрсарын 24-ний өдөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль , 2002 оны 01 дүгээрсарын 10-ны өдөр, Шүүхйин ёс зүйн хорооны дүрэм батлах тухай, МУ-н Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №167 тоот зарлиг, Шүүгч сонгон шалгаруулах тухай, МУ-н Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №165 тоот зарлиг/

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: