ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014 оны 09 сарын 09 4026 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдлаа. Хуралд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн шүүгч Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Х.Эрдэнэсувд, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг, Э.Зоригтбаатар нар хүрэлцэн ирсэн юм. Тус хурлаар Хуульчдын холбооны нэг жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал болон Хуульчдын холбооны нээлттэй өдөрлөгт Шүүгчдийн хороо хэрхэн оролцох, Сургалтын дэд хороог хэрхэн байгуулах талаар мөн  Шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх ажлын явцын талаарх асуудлуудыг хэлэлцлээ.

Шүүгчдийн хороо Хуульчдын холбооны нэг жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд “Хуульчдын холбооны үйл ажиллагаан дахь Шүүгчдийн хорооны үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийн хүрээнд Шүүгчдийн хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, шүүгчийн мэргэжил, ёс зүйн талаар Шүүхийн ёс зүй хороо болон, Мэргэжлийн хариуцлагын хороонд хандаж болохоор байгаа нь шүүгчийн эрх ашиг, хараат бус байдалд хэрхэн хөндөгдөх талаар, Хуульчдын холбоонд  шүүгчдийн төлөөлөллийн тоог нэмэгдүүлэх талаар, Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргаж байгаа зэрэг Хуульчдын холбооний үйл ажиллагаатай холбоотой шүүгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж буй асуудлуудаар гишүүд саналаа илэрхийлж илтгэлд тусгахаар болсон юм.

              Түүнчлэн сургалтын дэд хороо байгуулах асуудлыг мөн хэлэлцлээ. Сургалтын дэд хороонд нэр дэвшүүлэх ажлыг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулж сайт дээр нээлттэй байршуулж, шүүгч нарын и-мэйл хаягаар явуулсаны дагуу 15 шүүгч нэрээ дэвшүүлсэн байна. Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд Хуульчийн үргэлжилсэн сургалтын төлөвлөлт, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, бие даан сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, гарын авлага  боловсруулах, тухайн жилд явагдах сургалтын сэдвийг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх,  судалгаа хийх зэрэг чухал чиг үүргийг хэрэгжүүлэх тул нэр дэвшүүлэх хугацааг 7 хоногоор сунгаж 09 дүгээр сарын 10-ны өдөр сургалтын дэд хороо байгуулах асуудлаар хуралдахаар боллоо.

              Шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх ажлын явцыг хэлэлцэж хугацааг 1 сараар сунгаж 10 дугаар сарын эхээр судалгааг нэгтгэн Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр тогтлоо.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: