“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийн тухай

2014 оны 09 сарын 12 4024 удаа нээгдсэн

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

ПРОФЕССОР Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

           

Хүсэлт гаргах тухай

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийг танай байгууллагаас боловсруулсан ажээ.

Уг журам нь Хуульчдын холбооны гишүүн-шүүгчдийн эрх, үүрэг, хараат бус байдлын талаар тодорхой зохицуулалт агуулсан, чухал ач холбогдол бүхий баримт болохын хувьд Шүүгчдийн хорооны гишүүд уг журмын төслийг судлаж, саналаа өгөх хүсэлтэй байна.

“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийн хувийг тус хороонд ирүүлэхийг хүсье.

 

Хүндэтгэсэн,

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН                     Ц.ЦОГТ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: