“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төсөлд санал авах тухай

2014 оны 09 сарын 22 4182 удаа нээгдсэн

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо хамтран боловсруулсан байна.

Уг журам нь Хуульчдын холбооны гишүүн-шүүгчдийн эрх, үүрэг, хараат бус байдлын талаар тодорхой зохицуулалт агуулсан, чухал ач холбогдол бүхий баримт болохын хувьд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл нийт шүүгчдээс санал авч, нэгтгэн эцэслэн батлах эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр зорьсон юм.

Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийг эндээс татаж авна уу.

Иймд шүүгчид та бүхэн 2014 оны 09 дүгээр сарын 28-ны дотор“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төсөлд өгөх саналаа narantuya_9119@mglbar.mn, narantuya_9119@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: