Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2014 оны 12 сарын 05 3760 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гишүүн Ц.Цогт, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй дараах асуудлуудаар хэлэлцлээ. Үүнд:

 

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбооны хамтарсан уулзалтын үр дүнг хэлэлцэж, 2 талын байгуулах санамж бичигт саналаа гаргах
  2. Шүүгч, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх ажлын хэсгийн саналыг үйл ажиллагааны явцтай танилцах, шүүгчдээс санал авах ажлыг зохион байгуулах нэгтгэх, шаарлагатай нэсэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах талаар ярилцах
  3. Хорооны 2014 оны ажлын тайлан, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлах
  4. Хуульчдын нэгдсэн шинэ жилд шүүгчдыг оролцуулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаарх асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

              Шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой эрхзүйн актуудад судалгаа хийх ажлын явцыг ажлын хэсгийн ахлагчид Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, цаашид уг ажлыг идэвхтэй үр дүнтэй зохион байгуулахаар ажиллаж байгаагаа илэрхийллээ. Улмаар судалгаа хийх ажлын хэсгүүд шинэ он гаргаад тус тусын хариуцсан судалгааны чиглэлээр шүүгч гишүүдийн хүрээнд 2-6 сард цуврал хэлэлцүүлэгүүд зохион байгуулахаар тогтлоо. Шүүгчдийн хорооны 2015 оны төлөвлөгөөг хэлэлцэв.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: