Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл ээлжит бус хуралдааны мэдээ

2014 оны 12 сарын 17 4067 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл ээлжит бус хуралдааны мэдээ

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарим цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудлаар ээлжит бус хурал хийлээ. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг нар хүрэлцэн ирж,

 

Нэр бүхий шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй асуудлаар эрх ашгийг хамгаалах талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

Хуульчдын холбооны гишүүн нэр бүхий шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа явдал нь шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа шүүгчийн эрх зүйн байдлыг хөндөж байна хэмээн үзсэн. Уг асуудлаар Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогт, УЗ-ийн гишүүн Г.Даваадорж нар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон Хуульчийн эрх ашгийг хамгаалах хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй хамтарсан комисс байгуулах хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй буруу жишиг болохыг харгалзан хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгон хэрэглэх, шүүгчийн эрх зүйн байдлыг хөндөхгүй байх талаар шаардлага бүхий албан бичгийг Авилгатай тэмцэх газар, холбогдох прокурорын газарт хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Хуульчдын холбооны удирдамжийн дагуу нэр дэвшүүлэх хугацаанд шүүгч, шүүхүүд, хорооны Удирдах зөвлөлөөс Г.Алтанчимэг Д.Батсуурь, Г.Даваадорж, Д.Мөнхтуул, Х.Эрдэнэсувд, Ц.Цогт нарын шүүгчдийг нэр дэвшүүлсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар уг 6 нэр дэвшигчдээс Г.Алтанчимэг, Д.Батсуурь, Ц.Цогт нарыг Хуульчдын холбоонд уламжлахаар тодорхойлж нэрсийг холбооны Тамгын газарт хүргүүлэхээр тогтлоо.

 

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: