Хэлэлцүүлэг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цагт тус холбооны байрны Хуульчдын танхимд

2015 оны 03 сарын 25 3463 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Шүүхийн тухай багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох асуудлаар Ажлын хэсэг байгуулж, шүүгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад холбогдох судалгааг хийж эхлүүлээд байна.

 

Тус судалгаанд үндэслэн ажлын хэсгийн зүгээс шүүгчдийн дунд цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар товлосон боловч хангалттай тооны шүүгчид хүрэлцэн ирээгүйн улмаас хойшлуулсан.

 

Иймд Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хүрээнд дээрх хэлэлцүүлгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цагт тус холбооны байрны Хуульчдын танхимд дахин зохион байгуулахаар боллоо.

 

Тус хэлэлцүүлэгт шүүгчдийн идэвх оролцоо, санал, санаачилга чухал байх тул эрхэм шүүгчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: