“Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2015 оны 04 сарын 07 4113 удаа нээгдсэн

“Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос санаачлан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00-19.00 цагт “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хот, орон нутгийн анхан болон давж заалдах шатны нийт 33 шүүгч оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Шүүгчдийн хорооны тэргүүн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим зохицуулалт, зүйл заалтын талаар асуудал хөндсөн танилцуулга хийсэн. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, Хуульчдын холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, холбооны гишүүнчлэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон шүүгчдээс Шүүхийн тухай багц хууль дахь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн мэргэшлийн түвшин тогтоох, тамгын газар шүүгчдийн зөвлөлгөөний харилцаа зэрэг зохицуулалтуудад холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санлаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгээр нэгдүгээрт шүүхийн тухай багц хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зохицуулалтын талаар, хоёрдугаарт Шүүгчдийн Хуульчдийн холбооний гишүүнчлэл, оролцооны талаарх асуудлуудаар нийт шүүхийн шүүгчдийн зөвлөгөөныг хуралдуулж ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр тогтлоо.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: