Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2015 оны 05 сарын 19 3728 удаа нээгдсэн

"Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шүүгчдээр хэлэлцүүллээ.

 

               "Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015.05.15-ны өдрийн 14 цагт Улсын Дээд Шүүхийн хурлын танхимд шүүгчдийн төлөөллөөр хэлэлцүүллээ. 

               Тус хэлэлцүүлэгт Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Г.Алтанчимэг, Х.Батсүрэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Д.Мөнхтуул, О.Чулуунцэцэг, Ц.Оч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан, С.Энхтөр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл, О.Оюунтуул, Ц.Сайхантуяа, Д.Зоригтбаатар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш, О.Цолмонбаатар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Х.Идэр, Ш.Төгсгэрэл, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Э.Ариунаа нар оролцож саналаа илэрхийллээ.

 

Үүнд:

 

Д.Мөнхтуул:

- Шүүхийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үүднээс шүүгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг Хуульчдын нэгдсэн холбооны дэргэдэх Шүүгчийн мэргэжлийн ёс зүйн хороонд шилжүүлэх нь хэр зохимжтой эсэхийг анхаарах.

- Шүүхийн хуралдааны нарийн бичгийн даргын ажил, үүргийг хуульчийн мэргэжлийн дадлагын төрөлд оруулах.

- Өмгөөлөгч, хуулийн зөвлөхийн эрх зүйн байдлыг хуульчлах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, энэ асуудлыг шийдвэрлэсний дараагаар шүүгч, прокурорыг нэгдсэн холбоонд оруулах бодлогыг баримтлах.

 

О.Чулуунцэцэг:

- Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргахад ашиг сонирхлын зөрчил бүхий прокурор, өмгөөлөгч оролцож байгаа нь хэр зохимжтой гэдгийг анхаарах,

- Шүүгчдэд ямар үндэслэлээр дүгнэлт гаргаж байгаа тодорхой бус байдлыг хуулиар тодорхой зохицуулалт хийх,

- Хуульчийг анх удаа шүүгчид нэр дэвших үед нь түүний мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргадаг байх нь зүйтэй.

 

Ш.Төгсгэрэл:

- Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийг ямар шалгуураар тодорхойлох эсэх.

- Ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй байх, түүний бүрэн эрхийн хугацааг гурван жилээр заах болсон үндэслэлийг тайлбарлана уу?

- Хуулийн төслийн 18.3-т заасан хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй этгээд гэснийг өөр байдлаар томьёолох.

- Шүүгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг нэг байгууллага хэрэгжүүлдэг байх нь зөв

 

Э.Золзаяа:

- Уг хуулийн төслийн дагуу шүүгчийг бусад хуульчтай нэгэн ижил хэмжээнд зохицуулсан байна, энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна энэ тал дээр төслийн ажлын хэсгийнхэн ярилцана байх гэж найдаж байна.

-Зохион байгуулалтын хувьд шүүгчийг прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхтэй адил түвшинд авч үзэж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчимтай хэрхэн уялдаж байгааг анхаарах. Шүүгч Үндсэн хуульд заасан хараат бус байдалд халдах магадлалтай.

- Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын хувьд тус тусдаа байсан нь зүгээр байх 

- Хуулийн төслийн 63.1-т Хуульчийн мэргэжлимйн ёс зүйн дүрэм, 64.2-т Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа холбоотой заалтууд гарч ирж байна, энэ 2 заалт зөрчилдөж байна. Мэргэжлийн үйл ажиллагаа хамаарахгүй гэж үзвэл уг үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хэн хаана хэрхэн хаана нэгтгэн шийдвэрлэх вэ?

 

А.Сарангэрэл:

- Шүүгч, прокурорын гишүүнчлэлийг нэгдсэн холбооноос гаргах.

- Хуульд ялгаварласан байдлаар зохицуулалтуудыг тусгаж байгааг цаашид анхаарах үүднээс тоочсон байдлаар заасан зохицуулалтуудаа эргэж харах /Жишээлбэл, Хуулийн төслийн 9 дүгээр зүйл/

- Зайлшгүй зохицуулалт шаардлагатай харилцааг энэ хуулиараа зохицуулах /Хуулийн зөвлөх үйлчилгээ, хуулийн зөвлөх, гадаадын хуульчийн үйл ажиллагаа г.м/, гадаадын хуульч нь тодорхой түвшинд Монгол хэлтэй байх шаардлагатай талаар зохицуулалт нэмж тусгах.

 

Э.Энэбиш:

- Хуульчийн мэргэжлийн дүрэм, Хуульчийн ёс зүйн дүрэм гээд холилдоод яваад байна, алийг нь үндэслэж хариуцлага хүлээлгэх вэ, үүнийг тодорхой болгох

- Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг хэн батлах эсэх.

- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийн хэрхэн ойлгох, түүний цар хүрээг тодорхойлох.

- шүүгч, прокурорыг албан тушаалаас нь огцруулсан тохиолдолд хуульчийн эрхийг нээлттэй үлдээх боломжтой юу, учир нь шүүгч, өмгөөлөгч, прокурор нь хуул, хуульчийн эрхийг нь хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг уян хатан болгох.

- төслийн 6.1-т “хуулийн зөвлөх”-р ажиллах бол хуульчийн эрх авах,  9.1.2-т “хуулийн зөвлөх”-ийн ажлыг хуульчийн дадлагад тооцох гэсэн ойлголтуудыг тодруулах

Ц.Цогт:

- Хуульчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль учраас шүүгчийн асуудал зайлшгүй тавигдана. Холбоонд гишүүнчлэлтэй байснаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна хэмээн туйлшрах нь буруу, одоогоор тийм нөлөөлөл ажиглагдахгүй байна. Хэрэв ёс зүйн асуудлаа холбоонд шийдүүлдэг болвол энд шүүгчдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй.

Энд зөвхөн хотын шүүгчдийн төлөөлөл байна. Орон нутгийн шүүгчдийн санал мөн хэрэгтэй гэж үзэж байна, иймд ШЕЗ-өөр дамжуулан орон нутагт ажиллаж байгаа шүүгчдийн дунд хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах

- Өмгөөлөгч салбар эрх зүйн чиглэлээр нарийн мэргэшсэн байх, мэргэшсэн нэрийг хэрэглэх, түүнд тавигдах шаардлагатай холбоотой зохицуулалтыг тусгасан эсэх, хэрхэн тусгах

- “Хуульч” мэргэжлийн нэрийг хэрэглэх, түүний арга, хэлбэрийн талаар зохицуулах

- Иргэдийн төлөөллийг сонгох журмыг нарийвчлан зохицуулах, тавигдах шаардлагыг тодорхой болгох.

- Чиг үүргийн хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалтыг хэрхэн тусгасан эсэх.

- Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар хөөн хэлэлцэх хугацаа тооцдог байх зохицуулалтыг тусгах.

- ТББ-ыг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болгон өөрчлөхтэй холбоотой дагаж мөрдөх журмын зохицуулалт тусгах тал дээр анхаарах.

- төслийн 44.3 дахь хэсгийг хасах.

- Холбооны дүрэмд заасны дагуу салбар эрх зүйн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороонд тавигдах хягзаарлалтыг хуульд тусгах.

- төслийн 61.7, 61.10 дахь хэсгийг хасах.

- Ёс зүйн зөрчилтэй холбоотой маргааныг нэг талд нь шийдвэрлэдэг байх.

- төслийн 60.3 дахь хэсэгт шүүхэд хандах эрхтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгах.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: