Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн хуралдаан болллоо.

2015 оны 05 сарын 20 3346 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн энэ жилийн уулзалт 2015 оны 5 дугаар саны 19 –ны өдөр (Монголын цагаар оройн 20.00 цагт, Казакстан 17.00, Австрали 21.00, Америк, Канад өглөөний 7.00 цагт) боллоо. Уг уулзалт энэ жил Тайван улсад зохиогдохоор төлөвлөсөн байсан боловч зохион байгуулалтын асуудлаас шалтгаалан цуцлагдаж, цахим хэлбэрээр хийгдэх болсон юм.

Энэ уулзалтыг тус бүсийн Ерөнхийлөгч Австрали улсын төлөөлөл, холбооны шүүхийн шүүгч Тони Пагони санаачлагаар интернетээр дамжуулан видео хуралдааны (http://www.gotomeeting.com) хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Уулзалтад АНУ, Австрали, Канад, Монгол, Тайван, Казакстаны төлөөлөл оролцож, дараахь асуудлуудыг хэлэлцэв.

  1. Тус бүс нутгийн улс орнуудаас шинээр холбоонд гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаарх товч тайлан (ажлын хэсэг хариуцсан Монголын шүүгчдийн холбооны төлөөлөлийн) мэдээллийг сонсож, уг асуудлыг үргэлжүүлэн Испани улсад энэ намар болох уулалтаар хэлэлцэхээр боллоо,
  2. ОУ-ын шүүгчдийн холбооны 2016 оны уулзалтыг зохион байгуулах Мексикын холбооны санлын талаар Бүсийн санлыг тодорхойлох,
  3. ОУ-ын шүүгчдийн холбооны Дүрэмд зааснаар 2 жил тутамд гишүүн улсын холбоодын үйл ажиллагаанд Мониторинг хийх учиртай бөгөөд энэ жил үнэлгээ хийх жил болж байгаатай холбогдуулан энэ асуудлыг хэлэлцэж (Монголын шүүгчдийн холбоо-мониторинг хийхэд шаардлагатай мэдээллийг явуулсан), Японы шүүгчдийн холбоо (сүүлийн үед идэвхигүй байгаа) –той Тайван, Монголын төлөөлөл холбоо барьж ажиллахаар тогтов,
  4. Түүнчлэн, Испанид болох бүсийн уузлалтаар гишүүн орнуудын шүүхийн үйл ажиллааганд хэвлэл, мэдээлэл (ялангуяа, телевизээр шүүх хуралдааныг бичих, шууд дамжуулах) болон нийгмийн сүлжээний оролцоо нөлөөлөлийн талаар хэлэлцэхээр тогтож, Канад, Австралын төлөөлөл хариуцаж ажиллахаар болов,
  5. ОУ-ын шүүгчдийн холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх Гүйцэтгэх хорооноос Холбооны үйл ажиллагааг хэвийн явуулах, эдийн засгийн нөхцөл, санхүүгийн шаардлагын үүднээс гишүүнчлэлийн татварыг тодорхой хувиар (10 орчим хувь) өсгөх шаардлагатай байгаа талаар санал гаргасан тухай мэдээлэл сонсож, энэ талаар гишүүн улсуудын холбоодод урьдчилан мэдээлэл өгөх, тус бүсийн зүгээс уг асуудлыг Төв зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх үед баримтлах саналыг хэлэлцлээ.
  6. Эцэст нь Бүсийн дараа жилийн уулзалтыг ямар хэлбэрээр, хаана зохион байгуулах талаар хэлэлцэж, уг уулзалтыг Монголд 2016 онд хийх боломжийн талаар санал солилцлоо.

 

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: