ШҮҮГЧИЙН АМРАЛТЫН ХУГАЦААНЫ АСУУДЛААР
Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2015 оны 06 дугаарсарын 18-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд холбооны тэргүүн Х.Батсүрэн, шүүгч Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр, Б.Цолмонбаатар, С.Өмирбек /онлайнаар/ нар оролцов. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн 2015 оны хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг хэлэлцэж, гишүүд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор тайлангаа ирүүлэх, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн 2015 оны эхний дугаар хэвлэгдэн гарсантай холбогдуулан гишүүдэд сэтгүүлийг тараан хүргүүлэх ажлыг зохион байгуулах, цаашид анхаарах зарим асуудал
Тухайлбал, сэтгүүлийн дараагийн дугаарт Баян-Өлгий аймгийн шүүх, шүүхийн хамт олны ажлын амжилт ололтын талаар танилцуулга нийтлэх зэрэг асуудлыг хэлэлцснээс гадна Монголын Шүүгчдийн холбооны шүүгч-гишүүдээс шүүгчийн ээлжийн амралтын нэмэгдэл амралтын хугацааг багасгасан асуудлаар нэлээдгүй санал, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эрх бүхий албан тушаалтанд хандаж энэ асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар албан бичиг хүргүүлэхээр тогтов.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ