Хуулийн төсөлд нийт шүүгчдээс авсан санал асуулга

2015 оны 10 сарын 17 2749 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт шүүгчдээс авсан нэгдсэн санал

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулж, тус хуулийн төслийн тодорхой (шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой) асуудлаар шүүгчдийн байр суурийг тодорхойлон нэгтгэх зорилгоор дараахь асуудлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ны өдрийн хооронд нийт шүүгчдээс санал авсан.

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд:
  1. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу шүүгч нэг бүр Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байгааг дэмжих
  2. Хуульчдын холбоог Шүүгчдийн холбоо ТББ, Өмгөөлөгчдийн холбоо ТББ гэх мэт холбоодын нэгдэл хэлбэрээр зохион байгуулж, шүүгчид Шүүгчдийн холбоогоор дамжуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох зохицуулалтыг дэмжих (шүүгч нэг бүр хуульчдын холбооны гишүүн биш байх)
  3. Шүүгчид Хуульчдын холбооны гишүүн биш байхыг дэмжих (шүүгч нар ямар ч гишүүнчлэл, оролцоогүй байх)
  4. Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байхыг дэмжих
  1. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд
    1. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хорооны хослосон зохицуулалтыг дэмжих
    2. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих
    3. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих

 

Тус санал асуулгын хүрээнд дунджаар 280 гаруй шүүгч оролцсон бөгөөд давхардсан саналаар

-“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн  найруулгын хүрээнд” гэх нэг дэх асуудлаар “Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байх” гэсэн “д” хувилбарыг олонхи шүүгчид дэмжсэн,

-“Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг  Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих” гэсэн “б” хувилбарыг олонхи шүүгчид дэмжсэн байна.

            Санал асуулгын дүнг нэгтгэн Хуульчдын холбооны зохих ажилтнуудад хүргүүлэв.

Санал асуулгад оролцсон шүүхийн шүүгчдийн тоо

 

 

Салбар хороодын нэр

 

 

Оролцсон шүүгчдийн тоо

 
 

1.

Улсын Дээд шүүх

12

 

2.

Архангай аймаг

5

 

3.

Баян-Өлгий аймаг

5

 

4.

Баянхонгор аймаг

 

Санал ирүүлээгүй

 

5.

Булган аймаг

5

 

6.

Говь-Алтай аймаг

7

 

7.

Говьсүмбэр аймаг

 

6

 

8.

Дархан-Уул аймаг

 

22

 

9.

 

Дорнод аймаг

16

 

10.

Дорноговь аймаг

 

16

 

11.

Дундговь аймаг

7

 

12.

Завхан аймаг

Санал ирүүлээгүй

 

13.

Тосонцэнгэл

Санал ирүүлээгүй

 

14.

Орхон аймаг

21

 

15.

Өмнөговь аймаг

 

Санал ирүүлээгүй

 

16.

Өмнөговь аймаг, Ханбогд сум

Оролцсон шүүгчдийн тоо тодорхойгүй

 

17.

Өвөрхангай аймаг

14

 

18.

Увс аймаг

 

Санал ирүүлээгүй

 

19.

Сүхбаатар аймаг

 

8

 

20.

 

Сэлэнгэ аймаг

10

 

21.

Төв аймгийн салбар хороо

 

10

 

22.

 

Ховд аймгийн салбар хороо

14

 

23.

Хөвсгөл аймаг

 

Оролцсон шүүгчдийн тоо тодорхойгүй

 

24.

Хэнтий аймаг

7

 

25.

Улаанбаатар

 

20

 

26.

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх

 

 

20

 

27.

Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх

 

Санал ирүүлээгүй

 

28.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

 

Санал ирүүлээгүй

 

29.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

 

                Санал ирүүлээгүй

 

30.

Багануур

 

9

 

31.

Налайх, Багахангай

 

8

 

32.

Нийслэлийн Захиргаа

 

9

 

33

Захиргааны давах

 

10

 

 

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: