МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2015 оны 11 сарын 17 2625 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хуралдлаа.

Тус хурлаар  2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд явагдсан Шүүгчдийн хорооны тэргүүн сонгох сонгуулийн үйл ажиллагаанд хорооны гишүүдийн олонхийн оролцоог хангаагүй гэж үзсэн тул тус сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүн Улсын дээд шүүхийн шүүгч П.Цэцгээ өндөр настны тэтгэвэр тогтоолгож шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох сонгуулийн хамтатган зохион байгуулахаар боллоо.

Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхийн санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

Иймд шүүгч та бүхэн гишүүний эрх, үүрэгтээ хариуцлагатай хандаж уг сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: