Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгууль явагдаж байна

2015 оны 11 сарын 17 2674 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн зарчмын дагуу www.mglbar.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Энэхүү ажлын хүрээнд

Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн хооронд,

Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 17:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

Хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn  сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхийн санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

Та бүхний нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй гар утсанд нууц үгийг (мартсан бол) мессежээр илгээнэ.

           Холбогдох  мэдээллийг 99529119, 70116995 утсаар авна уу.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: