ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ТББ-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх дээр хуралдлаа.
Хуралдаанаар холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, Салбар хороодоос ирүүлсэн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, ажлаараа тэргүүлсэн Салбар хороодыг шалгаруулав.
Түүнчлэн холбооны Удирдах зөвлөлөөс 2016 онд хийх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нийт гишүүдэд мэдээлэхээр тогтов.
Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази номхон далай, Хойд америкийн бүсийн 2016 оны уулзалт Тайванд зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Холбооноос төлөөлөгч оролцуулахад анхаарч ажиллахаар боллоо.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ