“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

2016 оны 02 сарын 22 2744 удаа нээгдсэн

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

 

Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээнд эрхэм хуульч, шүүгч та бүхнийг урьж байна.

Хэлэлцүүлэг 2016 оны хоёрдугаар сарын 26-ны Баасан гаригт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд болох бөгөөд дараах сэдвээр бодлогын дүн шинжилгээ хийснийг танилцуулж, хэлэлцүүлнэ. Үүнд:

 

  • Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт”

Судлаач: П.Цэцгээ, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал

  • Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал”

Судалгааны баг:П.Баттулга, М.Мөнхжаргал, Ж.Хунан, “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны төв

  • Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт  

Судалгааны баг:Ж.Бариаширсүрэн, Ж.Ариунцэцэг, Б.Доржпагма

  • Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам 

Судалгааны баг:Ж.Алтансүх, доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр

Дэлгэрэнгүй мэдээллийг Нээлттэй нийгэм форумын цахим хуудас: www.forum.mn , Монголын Хуульчдын холбооны цахим хуудас http://www.mglbar.mn/ -аас болон 313207 утсаар Нээлттэй нийгэм форумын “Засаглалын хөтөлбөр”-ийн менежер П.Бадамрагчаатай  холбогдож авах боломжтой. 

 

Жич: Хэлэлцүүлэг нь нээлттэй зарлагдаж байгаа хэдий ч суудлын тоо хязгаартай тул та оролцох хүсэлтээ илэрхийлж бүртгүүлснээр суудал хадгалуулах боломжтой. Бүртгүүлэх бол 9917-6435, 7011-4884 утсаар Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Э.Чанцалнямтай холбогдож бүртгүүлнэ үү.

           

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: