Гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны Цахим хуудасны танилцуулга /цуврал/

2016 оны 03 сарын 01 2349 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн, зарим гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны веб хуудсыг цувралаар та бүхэндээ танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Австрали Улсын Шүүгчдийн Холбооны (The Judicial Conference of Australia) цахим мэдээллийн хуудсыг танилцуулж байна.  Австралын шүүхийн конференци нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Автсрали улсын бүх шатны шүүхийн шүүгчдийн талаас илүү хувийн сайн дурын гишүүнчлэлтэй Шүүгчдийн холбоо нь 1993 онд байгуулагдсан бөгөөд хууль ёсыг хамгаалах хүчтэй, бие даасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэн хамгаалах нийтлэг ашиг сонирхлыг дэмжих үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Энэхүү холбоонд одоо ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан шүүгч нар, түүнчлэн шүүхийн системд ажилладаг бусад шүүн таслах чиг үүрэг хэрэгжүүлдэг ажилтнууд гишүүнээр элсэх боломжтой байдаг байна.

Тус холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Крис Ропес -ын (Chris Ropes) танилцуулснаар холбооны үйл ажиллагаа нь шүүх, шүүгчийн ажил, үүрэг болон шүүхийн бие даасан байдлын ач холбогдлын талаар олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэх, төрийн байгууллагуудтай харилцан ажиллах, шүүхийн зохин байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлыг боловсронгуй болгох, холбооны зорилго дүрэмд нийцсан асуудлаар шаардлагатай судалгаа хийх зэрэгт төвлөрдөг байна. Түүний онцлон тайлбарласан нэг зүйл нь тус холбоо өдөр тутмын хэвлэл, мэдээлэл, цахим сүлжээнд шүүгчдийн талаар гарсан мэдээллийг мэргэжлийн IT байгууллагтай гэрээ хийх замаар түүвэрлэн авч, боловсруулалт хийн гишүүддээ хүргүүлдэг байна. Түүнчлэн холбоо улс төрч, эрх мэдэлтнүүд шүүхийн шийдвэр таалагдаагүйн улмаас шүүх, шүүгч рүү дайрсан мэдээлэл гарвал тэдгээрт няцаалт хийдэг байна.

Та бүхэн Австрали Улсын шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jca.asn.au/ цахим хуудаснаас үзнэ үү.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: