ОУ-ын шүүгчдийн холбооны Бүсийн хуралдааны мэдээлэл 2016.04.10

2016 оны 04 сарын 21 2580 удаа нээгдсэн

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, номхон далай, хойд америкийн бүс /цаашид ANAO гэх/-ийн уулзалт ээлжит 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр /цахим видео хурал хэлбэрээр/ зохион байгуулагдаж, холбогдох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эхлээд Бүсийн Ерөнхийлөгч Тони Пагони (Австрали Улс) 2015 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээллийг гишүүдэд танилцуулж сонсголоо.

Энэ уулзалтаар Ази, номхон далай, хойд америкийн бүс өөрийн дүрмийг (Constitution for the Asian, North American, and Oceanian Association of Judges) баталсан бөгөөд тус групп нь ОУ–ын шүүгчдийн холбооны бүтцэд 1997 оноос байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт 11 орны шүүгчдийн холбоо, шүүгчдийн төлөөллөөс бүрдэж байна. Ази, номхон далай, хойд америкийн бүс өөрийн дүрмээр тус бүс нутаг дахь улс орнуудын шүүгчдийн холбоодын гишүүнчлэлтэй, ОУ-ын шүүгчдийн холбоон дахь бүс нутгийн байгууллага байж, үйл ажиллагаа явуулахаар тусгасан байна.

Зорилго нь бүс нутгийн шүүхийн шүүгчдэд тудгарч буй асуудлуудыг хамтран судлаж, бодитой үр дүнтэй шийдвэрт хүрэх, гишүүн орнуудын шүүгчдийг хооронд нь холбож, харилцаа тогтоох боломжоор хангах, хүний эрхийг хангах гол шалгуур, нөхцөл болсон бие даасан шүүх, хараат бус шүүгчийн эрхзүйн болон бодит нөхцлийг хамгаалах, дэмжихэд чиглэнэ хэмээн тодорхойлсон байна. Эдгээр зорилго, үйл ажиллагааг явуулахын тулд дараахь бүтэц зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон байна. Үүнд бүсийн холбооны Ерөнхий ассамблэй жилд дор хяаж нэг удаа хуралдаж байх, гишүүн улсын холбоо бүр нэг саналын эрхтэй оролцох, мөн бүсийн холбооны гүйцэтгэх удирдлагыг ерөнхийлөгч (ОУ-ын шүүгчдийн холбооны дүрмээр бүсийн ерөнхийлөгч нь ОУ-ын шүүгчдийн холбооны дэд ерөнхийлөгч байдаг), тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс бүрдсэн баг эрхлэн явуулж байхаар тогтсон байна.

Үүнтэй уялдуулан бүсийн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч тус албанд ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлэх, санал хураалтын ажиллагаа явагдасан байна. Ази, номхон далай, хойд америкийн бүсийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр шүүгч Алисон Данкен (АНУ-ын холбооны шүүгчдийн холбооны тэргүүн), дэд ерөнхийлөгчөөр шүүгч Цэндийн Цогт (Монголын шүүгчдийн холбооны УЗ-ийн гишүүн) нар ажиллахаар сонгогдсон байна. Энэ оны намар болох уулзалтаар бүсийн ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм байна. Мөн шаардлагатай асуудлаар ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж байхаар дүрэмд тусгагдсан байна.

Түүнчлэн энэ уулзалтаар Ази, номхон далай, хойд америкийн бүсийн холбооны “шинээр гишүүн элсүүлэх” ажлын хэсгийн үйл ажиллагааны товч тайланг хэлэлцэж, уг ажлыг үргэлжүүлэн явуулах нь чухал хэмээн үзэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах талаар намарын уулзалтаар хэлэлэж тохирхоор болсон байна.

Ази, номхон далай, хойд америкийн бүсийн энэ удаагийн уулзалтаар яригдсан нэг гол асуудал Турк улс шүүхийн нөхцөл байдал байсан бөгөөд улс төрийн байгууллагууд, албан тушаалтны зүгээс шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдалд халдаж байгаа тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэлэлцэж, ОУ-ын шүүгчдийн холбоо болон Европын шүүгчдийн холбоо, Европын Зөвлөлийн тус улсын эрх баригчдыг буруушааж байгааг илэрхийлсэн мэдэгдэл, газар дээр байдалтай танилцахаар ажиглагч илгээсэн зэрэг нөхцөл үүсээд байгаа талаар яригдсан байна.

Мөн Олон Улсын Шүүгчдийн Холбоо өөрийн гишүүн орны Холбоодын үйл ажиллагаанд 5 жил тутам “үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эсэх, ОУ-ын шүүгчдийн холбооны зорилгод нийцсэн эсэх, гишүүддээ үйлчлэх, сайн дурын гишүүнчлэлтэй байх, шүүх болон бусад төрийн байгуулагуудаас бие даасан байх” зэрэг нөхцлүүдийг хангаж байгаа эсэх талаар мониторинг хийдэг журамтай болсон бөгөөд энэхүү мониторингийн ажлын дүн, судалгааг Бүсийн уулзалтын үеэр танилцуулж, хэлэлцүүллээ.

ОУ-ын шүүгчдийн холбооны бүтцэд Ази, номхон далай, хойд америкийн бүсийг байгуулан ажиллуулах санаачлага гарган үүсгэн байгуулагч, тус бүсийн анхны Ерөнхийлөгч хатагтай Луис Майлхот –ын нэрэмжит Бүсийн медалтай болохоор тогтсон ба сонирхолтой нь энэхүү медалийн загварыг Монголын шүүгчдийн Холбооноос 2011 онд Канадын шүүгчдийн холбооны төлөөлөлд өгч байсан дурсгалын зүйл (дэнс) –ээс санаа авч хийх бодолтой байгаа тухайгаа уг ажлыг хариуцсан Канадын холбооны төлөөлөгч танилцуулсан байна.

 

Удирдах Зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: