Европ дахь шүүхийн төлөвийн талаарх ВАРШАВЫН ТУНХАГ

2016 оны 06 сарын 09 1278 удаа нээгдсэн

Европын Холбооны гишүүн улсуудын Шүүхийн зөвлөлийн  нэгдсэн байгууллага болох Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ (The European Network of Councils for the Judiciary) нь тус тивын улс орнуудын шүүхийн бие даасан, хараат бус байдлын төлөө ажилладаг Шүүхийн зөвлөл (Шүүхийн ерөнхий зөвлөл) -үүдийн гишүүнчлэлтэй байгууллага болно.

Европын холбооны гишүүн улс (болон тус холбоонд гишүүнчлэлтэй болохоор хүсэлтээ гаргасан улс) орнуудын шүүхийн зөвлөлүүдээс бүрддэг энэхүү байгууллага 2016 оны 6 дугаар сарын 1-3 –ны өдрүүдэд Варшав хотод Ерөнхий чуулганаа хийж, ойрын ирээдүйд Европын улс орнуудын шүүхэд тулгарч буй хэд хэдэн асуудлуудын зарчим, шийдлийг агуулсан Европ дахь шударга ёсны хэрэгжилтийн ирээдүйн төлөө:   ВАРШАВЫН ТУНХАГ нэртэй чухал баримт бичгийг боловсруулан баталсан байна.

Варшавын Тунхаг-т (1) шүүхийн бие даасан байдал, (2) шүүх, шүүгчийн хариуцлагатай байдал, (3) шүүхийн төсөв, хангамжийн асуудал, (4) ирээдүйд цахим хэлбэрээр шүүн таслах ажиллагааг явуулж, иргэдэд хүндрэлгүй цаг, хөрөнгө хэмнэсэн арга, хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх шаардлагатай байгаа зэрэгт Европын шүүхийн зөвлөлүүдийн баримтлах арга, шийдлийг тусгасан байна.

Үүнээс гадна, тус баримт бичигт сүүлийн үед Турк болон Польш улсуудын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаарх болон эдгээр улсуудын Шүүхийн зөвлөлийн улс төрөөс бие дааж ажиллах нөхцөл, шаардлагын талаарх үүсч буй асуудалд үндэслэн Туркын “шүүгчийг шилжүүлэх, албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх” зэрэгт хэрэгжүүлж буй практик нь шүүхийн бие даасан байдлын зарчимд нийцэхгүй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ, бие даасан байгууллагын ил тод процессоор гаргасан шийдвэр (энэ шийдвэр хуульд нийцсэн эсэх нь шүүхээр хянагдсан байх)–ээс бусад тохиолдолд “шүүгч чөлөөлөгдөхгүй байх”, “шүүгчийг шилжүүлэх, албан тушаал бууруулахгүй” байх зарчмуудыг “бүрэн” хэрэгжүүлж ажиллахыг тус улсын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон Шүүхийн зөвлөлөөс шаардсан байна.

Түүнчлэн, Польш Улсад өрнөж буй үйл явцтай холбогдуулан “Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ” байгууллага нь Польшын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэж ажиллах, аливаа шинэтгэл, өөрчлөлтийн ажиллагааг гагцхүү шүүгч нар болон шүүхийн зөвлөлтэй үр дүнтэйгээр зөвшилцсөний үндсэн дээр авч хэрэгжүүлэхийг ач холбогдлыг онцлон шаардсан байна.

Улмаар, “Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ” байгууллага нь цаашид Турк, Польш улсад өрнөж буй үйл ажиллагаа нь шүүхийн бие даасан бадлын хангах үндсэн гол зарчимд нийцэж байгаа эсэхийг анхааралтайгаар үргэлжүүлэн мониторинг хийх тухайгаа илэрхийлсэн байна.

Та бүхэн Варшавын Тунхаг баримт бичгийг эндээс татаж үзнэ үү.

 

 

ОУ-ын шүүгчдийн холбооны мэдээлэлийг орчуулж, бэлтгэсэн Ц.Цогт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: