МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬД ЯВАГДАЖ БАЙНА

2016 оны 09 сарын 23 695 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС

 ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬД ЯВАГДАЖ  БАЙНА

 

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар товлоод байгаа билээ.

 

 Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

Монголын Хуульчдын холбооны Хуульчдын нэгдсэн бүртгэлд 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 5405 хуульч бүртгэлтэй, үүнээс 4838 хуульч мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.

 

Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны 22:00 цагийн хооронд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 22:00 цагийн хооронд зохион байгуулна.

Монголын Хуульчдын холбооны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын Их хурал байдаг. Иймд шүүгч-гишүүд та бүхэн Их хурлын төлөөлөгч сонгох цахим сонгуульд идэвхтэй оролцож, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудасны “Их хурал-2016” цэс болон 70116004, 99529119 утсаар холбогдож авна уу.

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: