Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээнээс Туркын ШЕЗ-ийн ажиглагчийн статусыг цуцлана

2016 оны 10 сарын 17 814 удаа нээгдсэн

Европын Холбооны гишүүн улсуудын Шүүхийн зөвлөлийн  нэгдсэн байгууллага болох Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ (The European Network of Councils for the Judiciary) нь тус тивын улс орнуудын шүүхийн бие даасан, хараат бус байдлын төлөө ажилладаг Шүүхийн зөвлөл (Шүүхийн ерөнхий зөвлөл) -үүдийн гишүүнчлэлтэй байгууллага болно.

Европын холбооны гишүүн улс (болон тус холбоонд гишүүнчлэлтэй болохоор хүсэлтээ гаргасан улс) орнуудын шүүхийн зөвлөлүүдээс бүрддэг энэхүү байгууллагагын Удирдах зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 28–ны өдөр Турк Улсын шүүх засаглалын хүрээнд үүсээд буй асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан байна. Удирдах зөвлөлөөс энэ оны 12 дугаар сард болох Ерөнхий Ассамблэйн хуралдаандаа тус байгууллагад ажиглагчийн статустай байгаа Туркын ШЕЗ-ийн оролцоог цуцлах санал оруулахаар шийдвэрлэсэн байна. Турк Улсад сүүлийн жил, саруудад шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал ноцтой хэмжээнд зөрчигдөж, тус улсын ШЕЗ нь улс төрөөс бүрэн хараат байдлаар ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн тул "улс төрөөс хараат" шүүхийн зөвлөлтэй хамтран ажиллахаас татгалзаж Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ байгууллага энэхүү шийдвэрт хүрсэн байна. Дэлгэрэнгүйг Англи хэл дээр энд дарж үзнэ үү.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: