Канад: Гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны Цахим хуудасны танилцуулга /цуврал/

2016 оны 10 сарын 18 904 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн, зарим гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны веб хуудсыг цувралаар та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаа Канад Улсын холбооны шүүхийн шүүгчдийн холбоог танилцуулж байна. Канадын холбооны шүүхийн шүүгчдийн холбоо нь (The Canadian Superior Courts Judges Association) 37 жилийн түүхтэй шүүгчдийн мэргэжлийн байгууллага бөгөөд нийт холбооны шүүхийн шүүгчдийн 95 хувь нь сайн дураар гишүүнээр элссэн байдаг ажээ. Ийнхүү өндөр хувьтай гишүүнчлэлийг тус холбоо тайлбарлахдаа: Шүүгч нар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалахад мэргэжлийн холбооны үүрэг, оролцоо, дуу хоолой чухал гэдгийг мэдэрдэг учир ийм өндөр хувьтай гишүүнчлэлтэй байдаг гэсэн байна.

Канадын шүүгчдийн нөмрөг

Тус холбоо нь Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд америкын бүсэд Монголын шүүгчдийн холбоотой нэгэн адил хамаарч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд идэвхитэй гишүүн билээ.  Канадын холбооны шүүхийн шүүгчдийн холбоо нь зорилго, үйл ажиллагааны чиглэл нь 1/шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалахад оролцох, 2/шүүгчдийн үргэлжилсэн сургалтыг явуулах, 3/шүүхийн үйл ажиллагаа, шударга ёс, хууль ёсны нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах зэрэг ажээ. Түүнчлэн, жилд нэг удаа гшүүдийн нэгдсэн уулзалт зохион байгуулан тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шүүгч нарыг нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил зэрэг асуудлаар шаардлагатай мэдээлэлээр хангах зорилготой арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Канадын шүүхийн шүүгчдийн холбооны үйл ажиллагаанаас нэг онцлох зүйл нь ёс зүйн асуудлаар гишүүддээ сургалт, зөвлөгөө өгч ажилладаг явдал юм. Өөрөөр хэлбэл, ёс зүйн хорооны процесс, дүрэм журмын талаар мэдээллээр хангах, ёс зүйн гомдолд холбогдсон шүүгч-гишүүндээ гомдолд хэрхэн хариу тайлбар гаргах зэрэг асуудлаар зөвлөгөө өгч ажилладаг байна. Ташрамд дурьдахад, Монголын шүүгчдийн холбоо Канадын холбооны энэхүү туршлагыг судлаж хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа билээ.

Та бүхэн Канад Улсын шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cscja-acjcs.ca цахим хуудаснаас үзнэ үү.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: