"Ерөнхий шүүгч" -ийн тухай

2016 оны 12 сарын 02 1097 удаа нээгдсэн

Европын холбоонд "шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдал, шударга, чадамж зэрэгтэй холбогдох асуудлаар" зөвлөх чиг үүрэгтэй байгууллага болох Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс "Ерөнхий шүүгч" -ийн албаны чиг үүргийн талаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр чухал зөвлөмж шийдвэр гаргасан байна. Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл /The Council of Europe’s Consultative Council of European Judges (CCJE)/ -ийн энэхүү шийдвэрт шүүхийн төлөөлөх, тухайн шүүхийн бусад шүүгч нартай харилцах, шүүхийн зохион байгуулалт зэрэгтэй холбоотой ерөнхий шүүгчийн чиг үүргийг ТОДОТГОН тодорхойлохыг зорьсон байна.

Уг баримт бичигт онцлон тодорхойлсончлон ерөнхий шүүгч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цаг ямагт хувь шүүгчийн хараат бус байдал болон тухайн шүүхийн бие даасан байдлыг хангах, хамгаалахад анхаарлаа хандуулах үүрэгтэй байна. Түүнчлэн, ерөнхий шүүгчийн төрийн бусад байгууллагуудтай харилцах харилцаа ялангуяа болгоомж, хянуур байхыг шаарддаг бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлахад ерөнхий шүүгч өөрийн үйл ажиллагаагаар үлгэр үзүүлэх нь чухал байдаг талаар тэмдэглэсэн байна. Мөн энэ баримт бичигт ерөнхий шүүгчийн ажил үүргийг гүйцэтгэх хүнд тавих шаардлага, түүнийг шилж сонгох байгууллага, ерөнхий шүүгчийн ажил үүргийг үнэлэх зэрэг асуудлыг авч үзсэн байх бөгөөд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн талаар тухайлсан бүлэгт авч үзсэн байна.

Та бүхэн Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс "Ерөнхий шүүгч" -ийн албаны чиг үүргийн талаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр чухал зөвлөмж шийдвэрийг эндээс татаж авч бүрэн эхээр нь үзэж, ажил үүрэгтээ ашиглана уу.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: