Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийг сонгох сонгуулийн ажлын талаар

2017 оны 03 сарын 03 836 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн,

Удирдах зөвлөлийг сонгох сонгуулийн ажлын талаар

2017.03.03

Монголын шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 3 жилийн хугацаа 2017 оны 4 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн ажиллагаа холбооны дүрэмд заасны дагуу явагдах болсон тул дараахь мэдээллийг хүргэж байна.

1. Холбооны дүрэмд зааснаар Удирдах зөвлөл нь Холбооны Тэргүүнийг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

- хяналтын шатны шүүхээс 1,

- давж заалдах шатны шүүхээс 3,

- анхан шатны шүүхээс 5 шүүгч сонгогдоно.

2. Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг нийт гишүүдийн оролцоотойгоор, цахим хэлбэрээр явуулна.

3. Сонгууль зохион байгуулах ажлын хэсэг шүүгч Х.Батсүрэн, шүүгч С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр, Д.Мөнхтуул, Э.Зоригтбаатар, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

4. Ажлын хэсэг нь Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших, холбооны www.judge.mn веб сайтын гишүүний булангаар дамжин саналаа өгч сонгуульд оролцох удирдамжийг веб сайт, мэйл хаяг, гар утас болон бусад хэлбэрээр гишүүдэд хүргүүлнэ. Салбар хорооноос нэр дэвшигчдийг баталгаажуулж холбооны удирдах зөвлөлд хүргүүлэх шийдвэр болон нэр дэвшигчийн талаарх танилцуулгын загварыг www.judge.mn веб сайтад байршуулна.

5. Салбар хороо бүр хуралдаж Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг тодруулж, хуралдааны шийдвэр, нэр дэвшигчийн анкетыг /эндээс татаж авна уу/ 2017 оны 3 дугаар сарын 06-нээс 19-ний өдрийн хооронд Удирдах зөвлөлд хүргүүлнэ.

6. Удирдах зөвлөл нэр дэвшигчдийн жагсаалт, тэдний танилцуулгыг www.judge.mn веб сайтад байршуулж, нийт гишүүн-шүүгч нарт мэдээлнэ.

7. 3 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг дуустал санал хураалтыг холбооны www.judge.mn веб сайтыг ашиглан цахим хэлбэрээр явуулна. Гишүүдийн буланд нэвтрэх нууц /мартсан бол/ кодыг гишүүд мартсан бол холбооны Нарийн бичиг Г.Мөнхсайхантай 99139484 дугаарын утсаар холбогдож сэргээлгэн авах боломжтой.           

8. 3 дугаар сары 31-нд санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлийн Тэргүүн болон гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүдэд мэдэгдэнэ.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: