Баян-Өлгий аймаг дахь Салбар хорооны Хуралдаан боллоо

2017 оны 03 сарын 17 335 удаа нээгдсэн

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын

Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн

ээлжит хуралдаан боллоо

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 4 дүгээр сард дуусгавар болж, Тэргүүн, Удирдах зөлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан тус Салбар зөвлөлийн нийт гишүүдийн саналаар Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд /давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл/ Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөөгийн нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Холбооны нийт шүүгч-гишүүдэд Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
  2. Тус салбар зөвлөлд бүртгэлтэй шүүгч-гишүүд холбооны 2017 оны татварыг мөн оны 4 дүгээр сард бүтэн жилээр нь төлөх, тайланг Удирдах зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Салбар зөвлөлийн Тэргүүнд хариуцуулсан байна.
  3. Тус Салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу мөн оны 5 дугаар сард гишүүдийн ОХУ-ын Новосибирск хотод аялах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Салбар зөвлөлийн Тэргүүн Х.Мейрамбекийг, гишүүдэд Д.Мөнхөө, С.Еркеш, Д.Азжаргал нарыг томилсон байна.

 

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын

Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: