Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох санал хураалт эхэллээ

2017 оны 03 сарын 20 666 удаа нээгдсэн

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын

Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох санал

хураалтын ажиллагаа эхэллээ

 

                                                                                                                                    2017.03.20

 

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2017.03.06-19-ний өдрийн хооронд явагдсан билээ. Үүний дагуу Монголын Шүүгчдийн холбооны нийт 47 Салбар хороо тус бүр хуралдаад “анхан шатанд-24”, “давж заалдах шатанд-9”, “хяналтын шатанд-1” шүүгчийг нэр дэвшүүлээд байна.

 

Нийт шүүгч-гишүүд Та бүхэн www.judge.mn сайтын “МШХ-ны гишүүний булан”-нд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр орж, санал өгөх бөгөөд Холбооны Удирдах зөвлөл нь Тэргүүний хамт нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх тул  “анхан шатнаас-5”, “давж заалдах шатнаас-3”, “хяналтын шатнаас-1” болон “Тэргүүн”-д санал өгөх эрхтэй.

 

Санал өгөх ажиллагаа 2017.03.20-ны өдрөөс 03.27-ны өдрийг дуустал явагдах бөгөөд 00:00 цагт санал хураалтын ажиллагааг хаах болно.

 

Жич: Говьсүмбэр болон Увс аймаг дахь шүүхийн дэргэдэх Салбар хороодоос “Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн” нарыг Удирдах зөвлөлийн гишүүнд,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Говьсүмбэр аймгийн шүүхийн дэргэдэх Салбар хороодоос “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах”, Хэнтий аймаг дахь Шүүхийн дэргэдэх Салбар хорооноос “Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр” нарыг холбооны Тэргүүнд тус тус нэр дэвшүүлсэн боловч тухайн шүүгч-гишүүд өөрсдийн нэрээ татсан болохыг холбогдох Салбар хороодод үүгээр мэдээлж байна.

 

 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

 

 

 

 

 

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: